Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Орос улс төрч Украинд гэрээсээ ажиллаж байжээ

ОХУ-ын Алс дорнодын Забайкальский мужийн улс төрч сүүлийн дөрвөн жилийн турш Украинд амьдарч, алсаас ажлаа хийж байжээ. Забайкальский мужийн Каларский дүүргийн нутгийн зөвлөлийн гишүүн 65 настай Михаил Носик 2021 оноос хойш Украины төв хэсэгт оршдог Днипро хотод амьдарсан аж. Саяхан явагдсан ёс зүйн комиссын сонсгол дээр тэр Украинд дөрвөн жилийн турш амьдарсан гэдэг нь илчлэгдсэн байна.

Носик 2020 онд таван жилийн бүрэн эрхийн хугацаа нь эхэлсний дараа хорт хавдрын эмчилгээ хийлгэхийн тулд Украин руу нүүсэн гэж хэлжээ. ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украин руу цэргээ оруулж бүрэн хэмжээний дайн эхлүүлсэн билээ.

ОХУ дайтаж буй оронд амьдарч байгаа ч гэсэн Носик VPN болон цахим видео дуудлага ашиглан хууль тогтоох ажилд оролцсоор байсан юм. Гуравдугаар сард тэрбээр дүүргийн ассамблейтай Телеграмаар ярихдаа ОХУ-руу буцаж очиж чадахгүй гэдгээ мэдэгдэж, бусад хууль тогтоогчдоос дутахааргүй ажилласан гэжээ.

Телеграм дээрх “Baza” суваг нийтэлсэн дуудлагын протоколоос харвал Носик өөрийг нь Украины иргэншилтэй гэх мэдээллийг үгүйсгэж, Ерөнхийлөгч Владимир Путиний Украины эсрэг явуулж буй дайныг идэвхтэй дэмждэг гэдгээ илэрхийлсэн байна. Тэр өөрийгөө Украины эрх баригчдаас нуугдахаас аргагүйд хүрсэн гэж хэлсэн юм.

15 гишүүн бүхий Каларский дүүргийн зөвлөлийн хурлын дарга Аркадий Громов орон нутгийн хэвлэлд хэлэхдээ Носик зарчмын хувьд ямар нэгэн хууль дүрэм зөрчөөгүй гэсэн байна. Громов “Тэр хүнд байдалд ороод байсан. Цэргийн тусгай ажиллагаа явуулахаас өмнө тэр төрсөн нутаг болох Украин руугаа очсон. Харин одоо тэнд гацаад байна” гэжээ.

“Baza” суваг мэдээлснээр зөвлөл Носикийг албан тушаалаас нь огцруулахгүй байх шийдвэр гаргасан байна. Түүний бүрэн эрхийн хугацаа ирэх арванхоёрдугаар сард дуусна. ОХУ-ын прокурорууд нэгдүгээр сард Носикийн эсрэг гомдол үүсгэсэн учир тэр ёс зүйн комиссоор орж, Украинд дөрвөн жил амьдарсан нь илэрсэн юм.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 19, 2025 11:42

ЭХ ОРНООСОО УРВАЦАН БАЙНАШТЭ НААД ИВАН ЧИНЬ УКРИАНД БАЙГААД БАЙХДАА ЯАДЫН УКРИАНЧУУД ОЧООД АЛЧИХВАЛ ЯАНАА

irgen
irgen
4 сар 19, 2025 15:56

tursun nutgaa gej iim l baidag yum daa.yhsen ch nutagtaa yhie gej bodjee

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
4 сар 20, 2025 08:21

дайныг дэмжигч.этгээд байжээ.

Холбоотой мэдээ

Back to top button