Гэмт хэрэг

Согтуу жолооч осол гаргаж, жирэмсэн эмэгтэйг гэмтээсэн байна

Согтуу жолооч осол гаргаж жирэмсэн эмэгтэйг гэмтээсэн хэрэг энэ оны дөрөвдүгээр сарын 15-ний өдрийн 22 цаг 30 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Тодруулбал, Toyota Corolla маркын автомашины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Nissan Vanette маркийн автомашинтай мөргөлдөж, жирэмсэн эмэгтэй гэмтсэн гэх хэргийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн байгуулагаас шалгаж эхэлсэн.

Жолооч М-ын согтолтын зэрэг их буюу 2,53 бүхэл хувьтай байжээ. Иймд жолооч та бүхэн хариуцлагатай, ухамсартай байж бусдын болон өөрийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг эрсдэлд оруулахаас сэргийлэхийг албаныхан анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 18, 2025 22:46

Согтуу жолооч нарт маш хатуу арга хэмжээ авах хэрэгтэй 10 жил машин барих эрхийг нь түдгэлзүүлэх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button