Нийгэм мэдээ
Өнөөдөр ЭЕШ-ын бүртгэл хаагдана

Элсэлтийн шалгалт өгөх шалгуулагчийн бүртгэл өнөөдрийн байдлаар 90 хувьтай байгаа тухай Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлжээ.
Шалгалтын бүртгэл өнөөдөр буюу 2025 оны 04 сарын 20-ны 18 цагт хаагдах тул бүртгүүлэгчдэд дараах зүйлсийг анхаарууллаа.
- Бүртгэлтэй холбоотой асуудал үүссэн тохиолдолд Боловсролын үнэлгээний төв рүү хандаж засварлуулах боломжтой.
- Бүртгэлийн хугацаанд хичээл нэмж бүртгүүлэх боломжтой.
- Бүртгэл хаах дөхөх үед систем рүү хандах хандалт маш их болж ачаалал үүсдэг тул бүртгэл баталгаажуулалтыг эрт, хариуцлагатай хийх.
Шалгуулагчид нь элсэлтийн шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрлүүлж ирнэ. Үүнд:
- Иргэний үнэмлэх,
- Бүртгэлийн хуудас,
- Суудлын хуваарь,
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.