Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын 1700 медалийг ₮45 саяар авна

Биеийн тамир спортын улсын хорооноос 45 сая төгрөгөөр Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын медаль захиалга, бараа нийлүүлэлтийн тендер зарласан байна.

Тодруулбал,
- Алтан медаль 541
- Мөнгөн медаль 541
- Хүрэл медаль 618 ширхгийг авахаа илэрхийлсэн.
Тооцоолон үзвэл медаль тус бүр 26,470 төгрөг болж байна.
Уг тендерт тусгагдсан нийт өртгийг тус хороо урсгал төсвөөсөө гаргаж энэ ондоо санхүүжүүлнэ хэмээн тусгажээ. Мөн тендерт оролцогчдын материалын хүлээн авах хугацаа дөрөв хоногийн дараа буюу энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Нэмэлт : Биеийн тамир, спортын улсын хороо (БТСУХ) нь Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг бөгөөд улсын хэмжээнд биеийн тамир, спортын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийн бие бялдрын боловсрол, ёс суртахуун, эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.
2023.01.11-ний өдрийн хуралдаанаар Д.Жаргалсайханыг чөлөөлсөн. Түүнээс хойш даргагүй байсаар даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Баттулга томилогдсон байдаг. ТАЗ-өөс сонгон шалгаруулалт зарлаж, дөрвөн хүн нэр дэвшлээ гэсэн боловч үүрэг гүйцэтгэгч томилогджээ. Тэрбээр, 90 саяар кино хийлгэж, 100 саяыг “Шангри-Ла”-гийн түрээсэнд үрсэн гэж бичигдсэн. 2023 оны үес зарим ажилчдыг мөнгө угаасан, эрх мэдлээ урвуулан ашигласан, улсын зардлаар “зугаалсан” хэргээр шалгаж эхэлсэн тухай мэдээлэл хөвөрч байв. Улсын спортын бодлого тодорхойлогч, тохируулагч “том” агентлагын үе үеийн дарга нар явуургүй байж, эл байгууллага өөдөлсөн түүхгүй билээ.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НАДААС 4,5 САЯАР АВААРАЙ ЮУН ИХ МӨНГӨ ВЭ?