АНУ-д Трампыг эсэргүүцсэн “50501” хөдөлгөөн өрнөж байна

Амралтын өдрүүдэд Ерөнхийлөгч Доналд Трампыг эсэргүүцсэн жагсаал АНУ даяар явагдсан байна. “50501” гэж нэрлэгдэж буй тэрхүү эсэргүүцлийн хөдөлгөөн нь 50 эсэргүүцлийн жагсаал, 50 муж, 1 хөдөлгөөн гэсэн утгатай. Бямба гарагт явагдсан жагсаал АНУ-ын хувьсгалын дайн эхэлсний 250 жилийн ойтой давхацсан байна.
Цагаан ордон, “Tesla” компанийн дилерийн газар, хотнуудын төвд жагсагчид цугларсан байна. Трампыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн олон жагсагч Эль Сальвадор руу андуурч албадан гаргасан гэх Килмар Абрего Гарсиаг буцааж авчрахыг уриалжээ. Мөн тэд АНУ-ын засгийн газрын үйл ажиллагааг танахаар ажиллаж буй “DOGE”-ийг эсэргүүцэж жагссан юм.
“Gallup” фирмийн хамгийн сүүлд явуулсан санал асуулгаар Трампын эхний улиралд хийсэн ажлыг америкчуудын 45 хувь дэмжиж байгаа аж. Түүнийг анх ерөнхийлөгчөөр ажиллаж байхад эхний улирлын үнэлгээ нь 41 хувьтай байсан. Гэсэн хэдий ч энэ нь 1950-2020 оны хооронд сонгогдсон бүх ерөнхийлөгчийн эхний улирлын 60 хувийн үнэлгээнээс доогуур буй.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп
ЖиБо чи