"Норинко", "Чалко"-гийн хүслийг бүтээгдэхүүн солилцох заалт оруулж, хуулиар баталгаажуулж өгнө

2024 оны 11 дүгээр сард Ц.Туваанд хаягласан нэг албан бичиг ирсэн байдаг. Уг албан бичиг нь “Хятад Монголын эрчим хүч, хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажиллагааг цогцоор шийдвэрлэх тухай” гэсэн толгойтой.
Агуулга нь Хятадын “Чайна Энержи” компанийн ажлын хэсгээс Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболт болон нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, ашиглалт зэрэг тоймоор нь манайхаас юу хүсээд байгаагаа багтаасан байв.
Ингэхдээ 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хятад, Монголын талтай хийсэн уулзалтын үр дүнтэй холбоотойгоор манайд хэд хэдэн санал нэртэй тулгалт тавьсан.
Нэн тэргүүнд,
“Тогтвортой хууль эрх зүйн орчин, гэрээг хэрэгжүүлэх нөхцлийг баталгаатай байлгах буюу нүүрсний худалдаа, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль эрх зүйн тогтвортой орчин, болон хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хэлэлцээрийг хэрэгжүүлэх нөхцлийг бий болгох” хэмээн тусгасан. Өөрөөр хэлбэл хуульдаа өөрчлөлт оруулж, тогтвортой байдлыг хангаж өг гэж тулгав.
Удаах нь,
Эхний үе шатад 27 сая тонн, дараагийн үе шатад жил бүр 20 сая тонноор Хятадын хэрэглэгчийн нүүрсний стандартыг баримталж коксжих нүүрсний төрлийг үндэслэл болгох бөгөөд Монголын талын нүүрсний экспортын лабораторын стандартыг баримтлах хэдий ч Хятадын талын боомтоор орж ирэхэд нь дахин шалгаж, чанарын зөрүүг олон улсын жишгээр шийдвэрлэнэ гэчихсэн.
Гутгаарт,
Монголын коксжих нүүрсний эцсийн үнэ нь цаашид ямар ч үнэ тогтоох механизм батлагдахаас үл хамааран Чайналкогийн урт хугацааны гэрээний үнийн механизмаар бий болсон үнээс өндөр байх ёсгүй хэмээн бүр нарийвчлан тусгасан бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлж буй Уул уурхайн бүтээгдэхүүний тухай хуульд энэ агуулгууд бүгд яв цав шинээр тусгагдан орж ирсэн.
Монголд "Чалко", "Норинко" шинэ биш
Хятадын талаас манайхаас авах нүүрсээ сорчлуулж, чанар, хэмжээгээ хүртэл нарийвчлан заасан нь энэ. Өөрөөр хэлбэл Хятадын тал манайхаас гаргаж байгаа нүүрс болгоныг авахгүй гэсэн үг.
Биржийн тухай хуульд бартердах буюу “солилцох” гэдэг нэг агуулгыг тусгасан нь “Чайна Энержи”-тэй ярилцсан өмнөх ажлын хэсгийн уулзалтуудаар яригдсанаас нэн шинэ агуулга буюу "Норинко", "Чалко"-гийн хүсэл гэж харагдахаар.
Уг нь 2024 оны 12-р сарын 26-ны өдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Хил холболтын бүтээн байгуулалтын зардалд шаардлагатай 978 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК бэлнээр өгнө. Нүүрсээрээ бартер хийхгүй” гэж өөрөө мэдэгдэж байсан.
Гэтэл өнөөдөр энэ байр сууриа уландаа гишгэж, бүтээгдэхүүнн солилцох буюу бартердах агуулгыг оруулж ирэв.
Хятадын “Норинко групп”, “Чалко” компани хоёр манайд нүүрс олборлолт, худалдан авалт хийх нь хэдийнэ тодорхой болсон. Хятад болон Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталчихсан тул араас нь тус компаниудтай хийгдэх гэрээнүүд эцэслэгдэхээр хүлээгдэж буй. Гэтэл оруулж ирж буй Биржийн тухай хуулийн өөрчлөлтөөс харвал “Чайна Энержи” гэлтгүй, “Норинко”, “Чалко” болон өөр Хятадын хоёр компаниудтай нүүрсээр /алт, зэс, жонш, төмөр/ бартер хийх зарчмаар олборлолт, тээвэрлэлт, хил холболтын бүтээн байгуулалтуудаа, цаашид монголд хийгдэх томоохон төслүүдийг тэднээр хийлгэх нөхцөл харагдаж байна.
2022 онд "Тавантолгой–Ханги" чиглэлийн авто замын төсөл дээр "Норинко Инернэйшнл" компани орж ирье гэдэг асуудлаар “Эрдэнэс Монгол”-ын тухайн үеийн захиралтай уулзаж ярилцаж байсан бөгөөд Норинко нэршлээс салаалсан хэд хэдэн хамааралтай компаниуд бий. Манай улсад тус компани албан ёсны төлөөний газраа жил гаруйн өмнө буюу манайхыг "Чайна Энержи"-тэй хоёр талаасаа хэлэлцээ хийж эхлэх үест байгуулагдчихсан байв.
Өнөөдрийг хүртэл "Чалко"-той хийсэн Цанхийн зүүн уурхайгаас нүүрс урт хугацаанд авах гэрээ дуусаагүй буюу ирэх оны 7-р сарын 31-нд дуусна.
Ц.Туваан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Бидэнд бүтээн байгуулалт, томоохон төслүүдээ урагшлуулах төсөв байхгүй. Иймээс хуульд бүтээгдэхүүн солилцох агуулгыг оруулж ирсэн" гэх утгатай тайлбар хэлсэн.
Энэ үг бол Монгол Улсын эрх ашгийн өмнөөс хэлж буй Ц.Тувааны үг бус түүний ард буй “Чайна Энержи”, “Норинко”, “Чалко” зэрэг Хятадын компаниудын үг гэж ойлгогдож байна.
Хятадын талаас манайхаас уул уурхайн бүтээгдэхүүнийг урт хугацааны гэрээгээр дэлхийн зах зээл дээрх үнээр тооцож авч байсан бодит жишээ нэг ч үгүй билээ.
Т.БАТСҮРЭН
Энэ талаарх редакцын өмнөх агуулга:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бартераар байр авна
Шун�##�аасаа болж хулганы хавханд өөрснөө гүйгээд гүйцэлдүүлээд улс орны эрх ашиг зөрчөөд энэ хэдэн дуракуудыг буудаад буудаад. Зайлуулах юм сан
Мөнгө байхгүй улс чинь бартэр байхаас аргагүй. Ялангуяа одоогийн зах зээл хүндэрч байгаа үйл явцыг харж байгаа биз дээ. Гол нь урьдах туршлагаасаа санаа авч авлагагүй байлгах, хэт хямд өгөхгүй байх тохиролцоогоо сайн хийх, нийтэд нээлттэй байх хэрэгтэй.
Хятадууд зориудаар Монголын нүүрсний үнийг унагаж байгаад хамгийн доод үнэнд тааруулж 20 жилийн урт хугацааны гэрээ хийж бат�##�гаажуулна. Тэгээд өөрсдөө манайд орж ирээд манай нүүрсийг өөрийн юм шигээ маш хямдаар ухаад авцгаана. Тэгэхдээ манай гаргах нүүрсний хэмжээ үнэнд элдэв ш�##�таг хэлээд үе үе зогсооно.авахаа хязгаарлана. Монголын нүүрс жинхэнэ утгаараа хамгийн хямд.жинхэнэ хятадын нүүрс болж дуусна даа. Гэрээ хэлцлээ жаахан хойшлуулж нэг хоёр жилдээ харж байж хийсэн эь хожих байх шүү.монголчуудаа хүлээцтэй ухаантай байцгаая л даа
Yu yriad baigaa hulgaichuud ve yun horin jil geree hiih ve omhii hulgaichuudaa ard tumen hujaad ymar ortei yum be
haramsaad barashgui um
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!