Д.Амарбаясгалангийн ойлгомжгүй байдал ба Ухаа худаг

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы индэр дээрээс "Засгийн газар ажил хийх гээд байна гэдэг бодлоор дэмжих гэж хичээгээд байх тусам буруу зөрүү асуудалд хандаж байна" гэсэн билээ.
Олон цаг үед Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын харилцаа яг таарамжтай юу гэдэг асуулт үүсч байв. Сая ч бас.
Зэрэгцэж Засгийн газарт ажиллаж, сонгуулийн дараа үеийн агуулгаар нэг нь спикер болж, нөгөө нь Засгийн газраа тэргүүлсэн. Улс төрийн зорилгоор өшөө авах хүнийхээ орд зарсан асуудлаарх цаасан бичиг баримтыг дэргэдээ овоолж байгаад, Засгийн газрын танхимаас гарч ирэнгүүтээ хувийн тоглолт хийгээд орилчихдог Н.Учралыг бодвол Д.Амарбаясгалан учиртай ЗГХЭГ-ын дарга байжээ. Хаана ч очсон тэр ажлаа сайн хийдэг.
Гэхдээ Д.Амарбаясгалан спикерийн хувиар "Ухаа худаг"-т хамаарах УИХ-ын тотоолын төслийг ёсчлон хүлээж авахгүй гэдийсэн нь анхаарал татна. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар нэг нь Засгийн газар, нөгөө нь парламентын танхимаа удирдах тохироо хийхдээ үзэл санааны хувьд тодорхой хуулиудыг явуулах дээр нэгдсэн нь харагддаг.
Тийм атлаа дэвшилтэт үзэлтэй спикер нь Баялгийн сангийн агуулгаарх ажлыг яагаад уяв гэх асуулт эндээс үүснэ. Магад Засгийн газрын нэр бүхий сайд нар эгдүүг нь хүргэсэн эсвэл харилцааны шинжтэй эс үйлдэхүй байж болно.
Нөгөө талд Д.Амарбаясгалан энэ удаа Л.Оюун-Эрдэнийн бус намыхаа талд зогсож байж болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн аяс байдал эдүгээ MCS ба Х.Баттулга гэсэн хоёр сэдэв хаашаа эргэхээс ихээхэн шалтгаалахаар байна. Тэгэхээр харьцангуй У.Хүрэлсүх талдаа байж, тогтоолын төслийг Засгийн газрын хий хуй дарагдахыг хүлээж байж болно.
Засгийн газар ч тэр зөвхөн "Ухаа худаг" сэдэв дээр хэтийдсэн их хүч хаяж, шатаад байгаа тул спикер жингээрээ хөөс дарагдахыг хүлээсэн дүр зураг ч харагдана. MCS-ийн гишүүд дээр угсарч буй лобби ч спикерт нөлөөллөө үзүүлж буй гэх хардлага төрүүлнэ.
Энэ тухай дэлгэрэнгүй хүргэсэн тойм, анализийг доорх линкээр уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
jinhene horchin amka
Дамарбаясаагийн ажил сайн хийхч гэж юу байхав чааваас. Хэрэг эрхлэхэд байхдаа Эрдэнэс Монголыг яаж самрав, бортээгийг яаж улаан цагаан хулгайлав, гурил, хоршооны зээл гээд бөөн холион бантан хутгаад орхисон гэх мэт