Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-тай тохиролцохын тулд Хятадыг золионд гаргахгүй байхыг БНХАУ анхаарууллаа

БНХАУ даваа гарагт /2025.04.21/ мэдэгдэл хийхдээ Вашингтон гаалийн татварыг урвуулан ашиглаж байна гэжээ.Тус улсын Худалдааны яам АНУ-тай тохиролцохын тулд Хятадыг золионд гаргахгүй байхыг бусад улс орнуудад анхааруулсан байна. Бээжин ийм байдлаар АНУ-тай тохиролцоо хийж буй ямар ч  талыг эрс эсэргүүцэж, шийдэмгий байдлаар хариу арга хэмжээ авна гэжээ.

“Bloomberg” агентлаг эх сурвалжаас мэдээлэл аван нийтлэл бичихдээ АНУ нь гаалийн татвараас хөнгөлөлт эдлэх гэж буй орнуудыг БНХАУ-тай худалдаагаа багасгах шахалт үзүүлэхээр төлөвлөж байгаа хэмээсэн юм. БНХАУ-ын Худалдааны яам энэхүү нийтлэл хариу өгөхдөө ийм анхааруулга гаргасан байна. БНХАУ-д байрлалтай бодлогын зөвлөгөө өгдөг “Plenum” фирмийн Бо Жэньюань “Үнэндээ бол хэн ч аль нэг талд орохыг хүсэхгүй байгаа. Улс орнууд хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн дэд бүтэц, технологийн нөү хау, хэрэглээний хувьд БНХАУ-аас ихээхэн хамааралтай бол АНУ-ын шаардлагыг хүлээн авахгүй гэж би бодож байна” гэсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын эсрэг 145 хувийн гаалийн татвар ногдуулсан. Үүний хариуд Бээжин АНУ-ын бараанд 125 хувийн тариф оноосон. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ тарифыг дахин нэмэхгүй гэх дохио өгсөн. Мөн Трамп БНХАУ-д нэмж гаалийн татвар тавих хүсэлгүй гэдгээ илэрхийлсэн байгаа.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 23, 2025 00:21

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button