Девон Скоттыг МСБХ-ны үйл ажиллагаануудад орохыг хориглолоо

"Хасын Хүлгүүд" багийн төвийн тоглогч А.Азбаярын биед “Бишрэлт Металл" багийн тоглогч Девон Скотт халдсан үйл явдал өчигдөр буюу /2025-04-21/-ний өдөр болсон.
Тэгвэл А.Азбаярын аав хүүгийнх нь биеийн байдал өнөөдөр ямар байгаа талаар мэдээлэл өглөө. Түүний аав Ж.Алтангэрэл: "Бие нь тогтворгүй байгаа. Компьютер томографын шинжилгээний хариу хараахан гараагүй байдалтай байна. Өнөөдөр эмнэлгээр үзүүлэх төлөвлөгөөтэй буй. Биеийн байдлын тухайд толгой нь өвдөж, нүд нь харанхуйлан, дотор муухайрч, өчигдрийн зовирууд хэвээрээ байна" гэж мэдэгдсэн юм.
Харин зөрчил гаргасан Дэвон Скоттын баг “Бишрэлт Металл" сагсан бөмбөг үзэгчдээс эл үйлдэлдээ гэмшиж буйгаа илэрхийлж албан ёсоор уучлалт гуйж, түүнд тооцож буй хариуцлагын талаар багийн удирдах зөвлөл мэдэгдэл гаргасан.Энэ мэдэгдэлдээ, “Девон Скотт өөрийн энэхүү үйлдэлд уучлал хүссэн бөгөөд багийн удирдлагуудын зүгээс дараачийн хоёр тоглолтод тоглуулахгүй байх шийдвэр гаргалаа. Мөн үндсэн гэрээний дагуу дараа дараачийн арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авах болно” хэмээжээ.
Уг шийдвэрийн талаар Монголын сагсан бөмбөгийн холбооноос асууж тодруулахад, “ Дэвон Скоттыг 2026 оны нэгдүгээр сарын 1-ыг хүртэл МСБХ-оос зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг хасаж хоёр сая төгрөгөөр торгосон. Харин А.Азбаярыг нэг тоглолтоор хойшлуулж, 500 мянган төгрөгөөр торгосон" гэв.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
та нар гадны хулгайчуудад хөл гараа хуг�##�чих гээд л долигнож гүйдэг шүү дээ
Шоронд хий хар адгуусыг
Наад хар сармагчинаа хөөж явуулаач. Ийм арчаагүй болоод л нутагтаа тоглож чадахгүй Монголд ирж дураараа дургиж байгаа.
Shirengiin adguus sarmagchind eruugiin xariutslaga tootsoj xooj yavuul