Гадаад

Зеленскийн мэдэгдлийн дараа Марк Рубио айлчлалаа цуцлав

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Украины мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэх асуудлаарх Лондонгийн уулзалтад оролцох айлчлалаа цуцлав.

Тэрбээр энэ шийдвэрээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Крымийн талаар мэдэгдэл хийсний дараа ийн гаргажээ.

Лондон хотноо энэ сарын өчигдөр болсон уулзалтын үеэр танилцуулахаар төлөвлөж байсан бөгөөд энэ үеэр Украины хямралыг шийдвэрлэх асуудлаар АНУ-ын санал болгох гол саналуудын нэг багтсан байв. Өөрөөр хэлбэл, Украины тал Крымийг Оросын нутаг дэвсгэр хэмээн хүлээн зөвшөөрөх тухай асуудал байсан юм.

Зеленский энэхүү саналыг хүлээн вахгүй хэмээн мэдэгдсэний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга РУбио айлчлалаа цуцлахаар болсоноо мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткофф дээрх Лондонд болох уулзалтад оролцох эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд Украин, Оросын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Кит Келло тус уулзалтад оролцохоор болов.

Украины талаас төлөөлөх бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак, түүний орлогч Павел Палиса, Гадаад хэргийн сайд Андрей Сибига, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нар багтаж байна.  

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Зеленскийтэй Крымийг Оросын хяналтынх гэж хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн бөгөөд үүнийг “Оростой хийх энхийн хэлэлцээрт хортой мэдэгдэл” хэмээн шинжээчид онцолсон юм.

Түүний энэхүү мэдэгдэл нь Лондон хотноо болсон Оросын Украины эсрэ хийж буй дайныг зогсоох зорилготой дээрх уулзалтын дараа гарсан билээ.

Т.БАТСҮРЭН

Эх сурвал: New York Times, CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 24, 2025 08:55

Энэ бол ер нь тун тааруухан улс төрч юмаа даа !

Зочин
Зочин
4 сар 24, 2025 11:45

Энэ сарын өчигдөр гэж ямар үг байдаг юм бэ???

Зочин
Зочин
4 сар 24, 2025 13:52

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button