Засгийн газар Д.Амарбаясгалантай тохирч, Бортээгийг цуцлав уу, эсвэл...

Хоорондоо тохирчхов уу, эсвэл тодорхой агуулгууд дээр ойлголцолд хүрч чадахгүй толхилцчихов уу.
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэр яг ийм асуулт руу хөтлөв.
Тодруулбал, Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Бортээгийн уурхайд "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай байгуулсан "Админерал" зэрэг МТАС түншлэлийн гэрээг хүчингүй болгох шийдвэрийг гаргалаа. Тус түншлэл 2021.11.17-нд байгуулсан хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, баяжуулалтын гэрээг байгуулсан байсан.
Үүнийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулахдаа "сайн мэдээ" хэмээн тодотгож байгаад дуулгасан юм.
Тэрбээр, ЗГХЭГ-ын даргын хувиар өнгөрсөн хугацаанд МТАС түншлэлийн гэрээг хүчингүй болгох баг ажиллуулжээ. Энэхүү баг эцсийн санал дүгнэлтээ танилцуулсны үндсэн дээр ийм шийдвэр гаргаж байгаа аж. Мөн УИХ 2024 оны 9-р тогтоолоор Засгийн газарт даалгасан шийдвэрийн биелэлт болж байгаа гэж ойлгогдов.
Одоо ЭТТ ХК-ийн ТУЗ хуралдаж, МТАС түншлэлийн гэрээг хүчингүй болгох ажил үлдээд буй.
Хоорондоо тохирчхов уу, толхилцчихов уу…
Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар нэг нь Засгийн газар, нөгөө нь парламентын танхимаа удирдах тохироо хийхдээ үзэл санааны хувьд тодорхой хуулиудыг явуулах дээр нэгдсэн нь харагддаг.
толхилцчихов уу…
Өнгөрсөн долоо хоногт Д.Амарбаясгалан чуулганы индэр дээрээс "Засгийн газар ажил хийх гээд байна гэдэг бодлоор дэмжих гэж хичээгээд байх тусам буруу зөрүү асуудалд хандаж байна" гэж уурссан билээ.
Үүнийг спикер ба Засгийн тэргүүн таарамжгүй харилцаатай болсон уу гэдэг асуулт руу хөтөлсөн.
Жишээ нь, Засгийн газраас оруулсан Ухаа худагтай холбоотой асуудлыг яагаад уяв гэдэг асуудал. Үүн дээр сайд нар эгдүүг нь хүргэсэн харилцааны шинжтэй эс үйлдэхүй байж болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн аяс MCS ба Х.Баттулга гэсэн хоёр сэдэв хаашаа эргэхээс ихээхэн шалтгаалахаар байна. У.Хүрэлсүх талдаа байж, тогтоолын төслийг Засгийн газрын хий хуй дарагдахыг хүлээж байгаа гэх хардлагыг дагуулсан.
тохирчхов уу,
Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн уурхайд гэрээтэй МТАС түншлэл дэхь “Админерал” ХХК-тай Д.Амарбаясгалангийн нэр холбогдоод удаж байгаа. Нүүрсний сонсголоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр эл компанийн талаар хэдэнтээ нэр цохож хөндсөн. 2024 онд З.Энхболд шүүхийн гадаа зогсож байгаад амнаасаа бас энэ тухай унагасан.
Гэхдээ энэ жилээс “Админерал” ХХК-иас Д.Амарбаясгалангийн нэрийг салгах гэсэн үйл явдлууд хэдэнтээ явагдсан гэж анзаарагддаг. УИХ-ын гишүүн С.Ганбаатар хүртэл Бортээг дээр оччихсон “Д.Амарбаясгалан дарга хамааралгүй юм билээ” хэмээн ярьж зогссон. Спикер өөрөө саяхан чуулганы индэр дээрээс “Бортээг дээрх Админерал-ыг минийх биш гэдгийг хэлээд өгөөч, Б.Дэлгэрсайхан сайд аа” гэж хүртэл шавдуулсан.
Магадгүй Засгийн газар ч энэ ажиллагааных нь нэгийг хийв үү гэдэг эргэлзэхэд ч хүрэхээр байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
одоо тхээр барьсан хуурай баяжуулах үйлдвэрийн зардлыг буцаан төлнө гсн үг үү
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Mongol nertei gadaad Tunsh ni gent Mongold ireed nas barsan asuudal baigaa gedeg...