Нийгэм мэдээ
"Level Up" хөтөлбөр үргэлжилж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци, Боловсролын ерөнхий газар хамтран хэрэгжүүлж буй “LEVEL UP” хөтөлбөр амжилттай үргэлжилсээр байна.

Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй Карл Попперын Мэтгэлцээний Аварга Шалгаруулах тэмцээн Говь-Алтай, Ховд аймгуудад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус мэтгэлцээний тэмцээнд Говь-Алтай аймгаас 18 баг, Ховд аймгаас 16 баг тус бүр оролцож, үгийн хүч, ухааны цараа, логик сэтгэлгээ, багаар ажиллах ур чадвар, мэтгэлцэх соёлоороо манлайлан оролцож, шилдгээр шалгарсан оролцогч багуудад шагналыг гардууллаа.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.