3 хүүхэд галд эндсэн Жаргалант сум гал унтраах машинтай ч ажиллуулах хүнгүй, гурван жил засварт байна

Төв аймгийн Жаргалант суманд гурав хоногийн өмнө буюу энэ сарын 21-ний өдрийн 15.20 минутад гэртээ цоожлогдон үлдсэн 2-5 насны гурван охин галд өртөж амиа алдсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Охид гэртээ цоожлогдон үлдсэн шалтгааны эхлэл салхитай өдөр "Нийтийн цэвэрлэгээ" хийлгэх Жаргалант сумын Засаг дарга Б.Гомбодоржийн шийдвэртэй холбоотой. Эл цэвэрлэгээнээс үүдэн бүх албан байгууллагууд хагас цагаар ажиллаж, сургуулийн сурагч эгч нь, охидын цэцэрлэгийн багш нар ч их цэвэрлэгээнд дайчлагдсан байдаг.
Харин аав нь тэр үед өөрийнхөө ажилладаг буюу тус суманд буй Улсын нөөцийн хашаа салхинд унасныг засварлахаар гэрээсээ гарч, ээж нь хөдөө ажлаар явж таарсан. Гэтэл цоожтой хаалганы цаана гурван хүүхэд нь галд өртөж байхад нутгийнхан нь хувинтай ус бариад гүйлдэж, хамгийн ойр буюу тус сумаас 60 км зайд оршдог Сэлэнгийн Баянгол сумаас галын машин хөдөлсөн.
Уг нь Жаргалант сум өөрөө гал унтраах машинтай. Тэр машин нь 2020 оноос хойш нэг ч удаа асаагүй. Засварлаж байна хэмээн гурван жил гаруй зогсоочхож. Бас нэгэн анхаарал татаж буй асуудал нь тэр галын машиныг ажиллуулах баг, онцгойн анги байхгүй. Засаг даргын тамгын газрынх нь жолооч хариуцан ажиллуулах зохицуулалттай л явсаар ирж.
Жаргалант сум Улаанбаатар хотоос 120 км зайд оршдог, ойролцоогоор 1500 гаруй км² талбайтай. 2500-3000 орчим хүн амтай томоохон сумдын нэг. Тэгсэн атал гал унтраах ангигүй, 94 жилийн түүхтэй сум.
Гэтэл ниргэн хойн хашхирав гэгчээр гурван хүүхэд галд өртөж эндсэний дараа л “аврах ангитай болмоор байна” хэмээн аймгийнхаа онгой байдлын газарт илэрхийллээ хэмээн Засаг дарга Б.Гомбодорж бидэнд мэдээллээ.
Салхитай өдөр “Нийтийн цэвэрлэгээ” зарлаж, нэгэн гэр бүлийн голомтыг хөмөрсөн тэрбээр ажил үүргээ хэвийн үргэлжлүүлж байна. Мөн гал гарсан шалтгааныг эцэслэн тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааг Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлж буй хэвээр байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Коммунист субботнизт оржээ. Г�##�ын машин ажилллулих сэтгэлгээгүй, сэтгэлгүй новш засаг дарга болох гайтай
Намдаа үнэлэгдэж гавъяат авах байсан