Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын 12 муж Трампын захиргааг шүүхэд өглөө

Лхагва гарагт /2025.04.23/ АНУ-ын 12 муж гаалийн татварынх нь төлөө Ерөнхийлөгч Доналд Трампын захиргааг шүүхэд өгсөн байна. Тэдгээр мужууд Нью-Йорк дахь АНУ-ын олон улсын худалдааны шүүхэд гаргасан гомдолдоо тарифын бодлого нь хууль бус, Америкийн эдийн засагт эмх замбараагүй байдал үүсгэсэн тул зогсоохыг шаарджээ.

Тус заргад Трампын тавьсан бодлого нь хууль ёсны эрх мэдлээ хэрэгжүүлэхээс илүүтэйгээр өөрийнхөө дур сонирхолд тааруулж тарифын бодлогыг хэрэгжүүлсэн гэж бичсэн байна. Гомдлыг Орегон, Аризона, Колорадо, Коннетикут, Иллиной, Мэйн, Миннесота, Невада, Нью Мексико, Нью-Йорк, Вермонт муж гаргасан юм. Тэд Нью-Йоркын олон улсын худалдааны шүүхийг Трампын тарифыг хууль бус гэж зарлан, засгийн газрын агентлагууд  болон төрийн албан тушаалтнуудад хэрэгжүүлэхгүй байх тушаал өгөхийг хүссэн байна.

Аризона мужийн Ерөнхий прокурор Крис Майес мэдэгдэл хийхдээ Трампын гаалийн татварыг галзуу гэж шүүмжилсэн юм. Майес тус бодлогыг эдийн засгийн хувьд болгоомжгүй төдийгүй хууль бус гэсэн байна. Коннектикутын Ерөнхий прокурор Уильям Тонг “Трампын хууль бус, эмч замбараагүй тариф нь Коннектикутын гэр бүлүүдэд их хэмжээний татвар болж, бизнес ажлын байрыг сүйрүүлсэн” хэмээжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жомбого Трамп

Нар
Нар

Мэдрэл Зөнөг өвгөн

Холбоотой мэдээ

Back to top button