НИЙГЭМНийгэм мэдээ

Эх орныхоо 330 сумаар аялж буй хосууд хоёр дахь аймагтаа очлоо

Дархан-Уул аймгийн залуу гэр бүл Б.Энхболд, Ц.Алтанчимэг нар хоёр хүүхдийнхээ хамтаар Монгол Улсын 21 аймаг, 330 сумаар тойрон аялахаар замдаа гаран явж буй. Тэгвэл тэд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумд хүрчээ.

Тэд аяллаа Дархан-Уул аймгийн Найрамдал талбайгаас эхлүүлэн 21 аймгийн 330 сумдаар аялж хоёр жилийн хугацаанд 57 мянган км зам туулахаар төлөвлөжээ.

Харин аяллын төгсгөлд Б.Энхболдын гэр бүлийнхэн 330 сумын хамгийн сүүлийн ойн баярын тэмдгийг цуглуулж, аяллынхаа тухай ном бичих аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 24, 2025 21:51

hend hamaataiin?

Back to top button