НИЙГЭМНийгэм мэдээ

Тариалангийн салбарыг шинэ шатанд гаргана гэсэн “Атрын-4” аяны нээлт шүүмжлэл дагуулав

Монгол Улсын Засгийн газраас 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр гарсан “АТАР-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймгийн Цээл суманд өчигдөр нээлтээ хийжээ. Үүнтэй холбогдуулж нээлтийн үйл ажиллагааны бичлэг цахим орчинд цацагдаж иргэдийн шүүлмжлэлийг дагуулаад байна.

Засгийн газраас 200 мянган га талбайг эргэлтэд оруулж, “АТАР-4” аяныг хэрэгжүүлнэ гэдгээ зарлаад буй. Тус аяны гол зорилгыг Монгол улс дотооддоо 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хийж, үйлдвэрлэнэ гэж тодорхойлжээ.

Уг аяныг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн салбарын боломжит нөөцийг бүрэн ашиглан, өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг  үйлдвэрлэж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа аж. Мөн хүн амыг баталгаат хүнсээр, үйлдвэрлэлийг түүхий эдээр тогтвортой хангахад чиглэж бодит үр дүнд хүрч, эдийн засагт тодорхой өсөлт бий болгож, тариалангийн салбарын хөгжлийг цогцоор нь шинэ шатанд гарна хэмээн салбарын сайд нь хэлж байсан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хуучин тогтолцоо шиг улсын аж ахуйнууд байхгүй, зах зээлийн системд эргэлт буцалтгүй орчихоод төр нь санхүүжүүлж байгаа нь цаанаа шууд ашиг сонирхол байгаатай холбоотой. элдэв аян маянгаа болил доо

зоч
зоч

1960 оны зураг санагдуулж байна, 35 жил урагш 65 жил хойш =-30 жил

Зочин
Зочин

Хойд Солонгос юм болов уу гэсэн чинь манайх байсан. Ккк. Манайх манайхдаа орчин цагт буюу өнөөдбр болж байгаа явдал байж уу. Ичиж үхмээр.

тогтох
тогтох

Сайд нь гэж бүгдийг мэдэгчийн дүрд хувираад хувийн хэвшлийг хумчихвыдээ иргэдээ ашиг орлоготой байлгавал зүгээсэн.

Бат инженер
Бат инженер

Одоо бас атар хагалах нь уу Монголын хөрс газар уйл байгаа шүү

Зочин
Зочин

holduu lalaruud zuv zugeer baisan guriliin salbaraa tataj unagaj hayasan nohduud

Зочин
Зочин

Социалист системээ санагалзсан үхэж бсан Коммунистууд. Болдог бол буцаад Коммунизм байгуулах санаатай лаларууд. Хийж бгаа, ярьж бгаа, үйл хөдлөл, биеийн хэлэмж, бгаа байдал нь бүгд Коммунист үзэл суртал нэвт ханхалж бна.

Back to top button