Нийгэм мэдээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам 102.5 км үргэлжилнэ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн нээлтийн ажиллагаа Хөшигийн хөндийд боллоо.

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл чиглэсэн энэхүү гуравдугаар зэрэглэлийн салбар төмөр зам нь 102.5 км урттай бөгөөд 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байх юм.

Энэ нь Монгол Улсад баригдаж багаа анхны салбар төмөр зам аж. Тус төмөр замын олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж, байгуулах, ашиглалтыг "Монголын төмөр зам" ТӨХК хариуцна. Бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим ААН-ын 2500 гаруй ажилтан оролцох юм байна. Мөн төмөр замын төслийн замын дээд бүтэц нь тогтоосон стандартын дагуу 1520 мм царигтай, 25 метр бүхий уулзвартай дан зам байхаар төлөвлөгджээ. Мөн буталмал, чулуун чигжээстэй, төмөр бетон дэртэй байх юм бөгөөд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой ААН-үүдийн хөрөнгө оруулалтаар хэрэгжинэ.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Төмөр замын бүтээн байгуулалтын хугацаанд 3000 орчим түр ажлын байр шинээр бий болно. Улмаар 420 хүн шинээр байнгын ажлын байраар хангагдана. Төсөл хөрөнгө оруулалтаа 15 жилийн хугацаанд нөхөх бөгөөд Монгол Улсад нийт 294.8 тэрбум төгрөгийн татвар төлнө. Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах Тээвэр логистикийн төв төсөл, Хүннү хот, Зуунмод хот, Майдар хот, Сэргэлэн сумын төв дагуул хотуудыг барьж байгуулах суурь нөхцөл тээврийн дэд бүтэц, логистикийн асуудлыг шийдвэрлэнэ.

Жилд өссөн дүнгээр 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотод оруулахгүй шинээр баригдах Тээвэр логистикийн төв рүү тээвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр Нийслэлд төмөр зам, авто зам огтолцдог гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд зориулж, хоногт дунджаар 144 минут автозамын хөдөлгөөн хаадаг хугацааг 21-120 минутаар багасгана гэж тооцоолж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ган
ган
4 сар 25, 2025 15:01

Одоо энэ замаа хойш нь Эмээлт Рашаант өртөөтэй холбочихвол тун сайн. Тэгвэл Улаанаатар хотын дундуур хөндлөн давхидаг ачааны г�##�т тэрэгний тоо овоо буурах байх

формат
формат
4 сар 26, 2025 10:44

1

uzm
uzm
4 сар 26, 2025 10:44

hdb hsib jsusi

LSodnom
LSodnom
4 сар 26, 2025 10:56

Ene tomor zamaa emeeltei holbohod ashiggvi baina u? Tosow oldohgvi baiwal bi tetgewereese 100000g handiwlaya

Холбоотой мэдээ

Back to top button