УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн иргэдийн хуримтлалын дансанд 495.6 тэрбум төгрөг төвлөрсөн

УИХ-ын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн ажлын хэрэгжилтийн талаар танилцууллаа. Тэрбээр,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газрын Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагааны үндсэн зарчмын талаар мэдээлэл өгье. Байгалийн баялаг гэдэг нь геологийн процессийн олон сая жилийн тасралтгүй өөрчлөлтийн үр дүнд бүрэлдэн бий болдог бөгөөд ашиг малтмалын орд урт хугацаанд үүсэх нь байгалийн дахин давтагдашгүй нэн ховор үзэгдлүүдийн нэг гэж үздэг. Иймд хүн төрөлхтний түүхийн үечлэл бүхэнд байгалийн баялгийн өрсөлдөөн байсаар. Аж үйлдвэрийн хувьсгалаас хойш нүүрс, төмөр, зэс зэрэг ашигт малтмалын хэрэгцээ эрс өссөнөөр дэлхийн геополитикийн бодлогын төвд ашигт малтмалын асуудал орж XX, XXI зуунд дэлхийн старатегийн бодлогын салшгүй нэг хэсэг болж хувирсан.

Өнөөдөр зэс, газрын ховрын элемент зэрэг цахим технологи, сэргээгдэх эрчим хүч, батарей, хиймэл оюун ухаан цэргийн технологид хэрэглэгддэг ашигт малтмалууд стратегийн ач холбогдолтой болж их гүрнүүдийн өрсөлдөөний гол талбар болж байгааг бид бүхэн харж байна. Байгалийн баялаг бүрэлдэхэд олон сая жилийн хугацаа ордог учраас уул уурхайн салбарыг хөгжүүлж буй бүх л салбарт нийгмийн зөвшилцөл зайлшгүй шаардлагатай болдог. Манай улсын хөгжлийн түүчээ болсон “Эрдэнэт”, “Оюу Толгой”, “Тавантолгой”-н бүлэг орд гэхэд л  200, 300 сая жилийн өмнө үүсэн тогтсон. Манай улсын хвьд Орос, Бельги, Франц улсуудын хувь нийлүүлсэн Монголоор хамтарсан нийгэмлэг 1990-ээд оны эхэн үеэс үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Энэ цаг үеэс манай улсад ашигт малтмал, геологийн судалгаа эрчимжиж, 1924 онд Сангийн яаманд Баялгийг бадруулах хэлтэс байгуулсан нь Ашигт малтмалынг төрийн бодлогоор системтэй ашиглах асуудлыг хариуцсан өнөөгийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны суурь болсон түүхтэй. Байгалийн баялгийг ашигладаг ямар ч улс орны хувьд ойлголцлол зөвшилцлийн үндсэн шийдэл нь Баялгийн сан байсаар иржээ. Кувейтийн хөрөнгө оруулалтын сан анх 1953 онд Лондонд байгуулагсданаар Баялгийн сангийн орчин цагийн түүх эхэлсэн гэж үздэг. Дэлхийд тэргүүлэгч Норвегийн Баялгийн сан 1990 онд байгуулагдсан бол өнөөдөр дэлхий дахинд 100 гаруй Баялгийн сан нийтдээ 13 их наяд ам.долларыг захиран зарцуулж байна.

Монгол Улс уул уурхайн ордоос бүрдсэн Баялгийн сан байгуулах алхмыг хийж, 2009 онд Хүний хөгжил сан, 2016 онд ирээдүйн өв сангуудын байгуулж байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуульчилан тогтооно хэмээн хуульчилснаар Үндэсний баялгийн сангийн тогтолцооны эрх зүйн суурь зарчим тавигдсан гэж үзнэ. “Алсын хараа-2050” бодлогын 4-р бүлгийн 6-д заасан зорилтыг хангах хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны 4-р сарын 24-ний өдөр батлаж, хүчин төгөлдөр болгосноос хойш яг нэг жилийн хугацаа өнгөрч байна. Үндэсний баялгийн сангийн иргэдийн хуримтлалын дансанд өнгөрсөн жил 495.6 тэрбум төгрөг төвлөрч, иргэн бүхэн И-Монголиа системээр өөрийн хуримтлалыг бүрдүүлж буй эх үүсвэрийн хамт харах тогтолцоо бүрдсэн нь Үндэсний баялгийн сангийн засаглалын хувьд чамлахааргүй эхлэл цэг юм. Үндэсний баялгийн сангийн хууль батлагдахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Баялагтаа эзэн Монгол уриаг дэвшүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, зөвшилцөж баталсан Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууд, парламентийн эрхэм гишүүд та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Баялгийн санг бүрдүүлэх үйл явц аль ч улсад улс төрийн халуун мэтгэлцээнд дунд өрнөсөн байдаг. Бид ч үүнийг тойроогүй. Эрдэнэт, Тавантолгой, Оюу Толгой ордыг тойрсон олон жилийн мэтгэлцээн ч өөрийн онцлогт тохирсон Үндэсний баялгийн сан үндэслэн байгуулж, арвилжуулан хөгжүүлэх арга замыг хайхад оршиж байсан гэж дүгнэж болно. Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа олон жил гацсан мега төслүүд гацаанаас гарч, хөрөнгө оруулагчид идэвхжиж эхэлсэн нь Баялгийн сангийн эерэг үзүүлэлт бөгөөд бусад улсад ч ийм жишээ болж байсныг түүх нотлож байна" гэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Ерөнхий сайдын танилцуулсан асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 25, 2025 15:43

10 nastai huuhed ch excel deer heden too oruulaad haruulchij chadiishdee nowshoo

Зочин
Зочин
4 сар 25, 2025 16:46

Иргэдийн хуримт�##�гүйгээр улсаа хөгжүүлчих ханг�##�ттай баян орон биз дээ. Ертөнцийн баялаг улс орон, хүн бүхэнд хүртээмжтэй гээд бна.

Бат инженер
Бат инженер
4 сар 25, 2025 16:50

Баялагийн санд авна гээд томоохон бүх ул уурхайг МАН авах гээд байна уу(төрд гэснийг би МАН гэж бичив), эсвэл орлогынх нь хагасыг хурааж авах гээд байна уу Би нэг л сайн ойлгохгүй байна хэлээд өгөөч. Цаадуул чинь тэртэй тэргүй татвараа төлж байгаа биз дээ.

Зочин
Зочин
4 сар 25, 2025 20:52

Ха ха попрохоос цаашгүй луйварчин дөө. Энэ мөнгө байгаа гэдгийг хэн нотлох. Одоо энэ новшнуудын үгэнд итгэх хүүхэд ч олдохгүй гэж

Зочин
Зочин
4 сар 26, 2025 05:44

Хэдэн тэрбум их наядын өртэй хэвтэж ийм юм ярихаасаа ичээсэй яах аргагүй цэвэрлэгчийн тархиар л сэтгэх юмаа чааваас..

Зочин
Зочин
4 сар 26, 2025 07:15

Ауулаа шааж байгаад нэг мэдэхэд МАНАН ХҮН
л.а.арууд хувааж хусчих байлгүй....п.и.з.да

Холбоотой мэдээ

Back to top button