Гадаад мэдээДЭЛХИЙ

Ванкувер хотод машинтай этгээд цугласан хүмүүс рүү орсны улмаас 11 хүн амь үрэгджээ

Канадын баруун хэсэгт орших Ванкувер хотод бямба гарагт /2025.04.27/ Филиппин үндэсний баяр болж, цугласан хүмүүс рүү машинтай этгээд орсны улмаас 11 хүн амь үрэгдсэн байна. Цагдаа нар хэргийн газраас Ванкувер хотын оршин суугч, 30 настай эрэгтэйг баривчилсан аж. Албан тушаалтнуудын мэдээлснээр сэжигтэн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар мэргэжилтнүүдтэй холбогдож байсан урт түүхтэй хүн байжээ.

Ванкувер хотын цагдаагийн газрын түр орлогч Стив Рай ням гарагт /2025.04.27/ хэвлэлийн бага хурал хийхдээ “Манай хотын түүхэнд тохиосон хамгийн хар бараан өдөр боллоо” гэжээ. Түүний хэлснээр хэргийн улмаас олон арван хүн бэртэж, зарим гэмтсэн хүний биеийн байдал муу байгаа тул амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүйг анхааруулсан юм.

Хэргийг шалгах ажилд 100 гаруй цагдаа ажиллаж байна. “Filipino BC” байгууллагын олон нийтийн нөлөөллийн бүлгийн дарга РЖ Акино хэлэхдээ “Филиппин иргэдийн нийгэмлэг уг хэргийн гарз хохирлыг урт удаан санаж явна. Бид бүгд гашуудаж буйгаа илэрхийлэхийг хүсэж байна. Энэ мөчид дэлхийн өнцөг булан бүрээс дэмжлэг ирж байгааг бид харж, сонсож байгааг хүн бүрд хэлмээр байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 28, 2025 09:58

ХАРАМСАЛТАЙ ЯВДАЛ БОЛЖЭЭ ЭМЭГНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ ЭНЭ ЭТГЭЭДЭЭ ШУУД ХОРООЧИХОО ХӨӨРХИЙ ХЯНАЛТГҮЙ ГАЛЗУУ ӨВЧИН НЬ СЭРГЭЖЭЭ АМРАА ТҮҮНИЙГ

Холбоотой мэдээ

Back to top button