УЛС ТӨР

2020 оны сонгуульд ГОРИЛОГСОД

Хуулийн дагуу сонгуульд нэр дэвшихийг горилж буй төрийн албан хаагчид он гарахаас өмнө албан тушаалаа өгсөн байх ёстой. Энэ дагуу төрийн зарим албан тушаалтнууд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж эхлээд байна. Зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, эмнэлгийн дарга, төрийн байгууллагын дарга нар гээд нэрс хөвөрч байна.

-З.ЭНХБОЛД ГУРАВДУГААР САР ХҮРТЭЛ АЖИЛЛАЖ БАЙГААД СОНГУУЛЬД ГОРИЛНО-

Харин хамгийн гол анхаарал татаж буй хүмүүсийн нэг бол ЕТГ-ын дарга З.Энхболд. Түүний ажлаа өгөх тухай сураг 2019 оны зунаас эхэлж яригдсан.

Саяхан тэрбээр “Төрийн албан хаагчид сонгуульд өрсөлдөх бол ажлаа өгдөг. Төрийн улс төрийн албан хаагчид ажлаа өгдөггүй. Ерөнхийлөгч намайг ажилла гэвэл ажиллана. Ямар ч байсан ирэх жилийн эхний хэдэн саруудад энд байж таарах гээд байна. Сонгуульд дөхөхөөр ажлаа өгнө, чөлөө авна гэхчлэн ямар нэгэн байдлаар явна” хэмээсэн байна.

Товчхондоо бол энэ оны эхний хоёр гурван сардаа ажлаа хэвээрээ үргэлжлүүлж байгаад, сонгууль дөхөөд ханцуй шамлах аж.


Төрийн албаны тухай хуулийн 46.4. заалтад Төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд нэр дэвших тохиолдолд хэзээ ажлаа хүлээлгэж өгөх вэ гэдгийг дараах байдлаар заасан байдаг.  

46.4. заалтад Төрийн жинхэнэ албан хаагч нь Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус сонгуульд нэр дэвших бол тухайн сонгууль болохоос 60 хоногийн өмнө, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол тухайн сонгууль болохоос 30 хоногийн өмнө тус тус төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө байгууллагын эрх бүхий албан хаагчид буюу томилсон эрх бүхий байгууллагад гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн байгууллага түүнийг чөлөөлөхөд саад болохгүй.

Энэ дагуу доорх албан тушаалтнууд ажлаа хүлээлгэж өгөөд байна.

-БСШУСЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БАЯРСАЙХАН БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ НЭР ДЭВШИХЭЭР ГОРИЛЖ БАЙНА-

1.БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан:

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан ирэх сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр горилж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэрээр найрал дуучны мэргэжлээсээ улс төрийн алба хаших хэмжээнд хүртлээ явж иржээ.  Төрийн нарийн бичгийн даргын нүсэр их ажлын хажуугаар Монголын үндэсний пресс клубийн ерөнхийлөгч, Олон улсын пресс клубуудын холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажилладаг байж. Телевизийн хөтлөгч байснаа редактор, улмаар Монгол Улсын Дээд Шүүхэд сэтгүүлийн нарийн бичгийн дарга бөгөөд хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаад амжсан байна. Урлагийн салбар тэр дундаа дууны урлагаас улс төрөөр амьсгалж, улс төрч хийгээд улс төрийн албан тушаал хашиж яваа хүн С.Жавхлан гишүүнээс гадна Б.Баярсайхан нэрлэгдэж аж.


-Ц.ЦЭНГЭЛ МАН-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН СУУДАЛД СУУХ МАГАДЛАЛТАЙ-

2.БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл:

Ц.Цэнгэлийн ажлаа өгсөн шалтгаан нь мөн л сонгуультай холбоотой. Хэдийгээр тэрбээр энэ удаа нэр дэвшихгүй гэж шийдсэн ч намынхаа улс төрийн томилгоот албан тушаалыг авахаар болсон тухай шууд хэд хэдэн хэвлэлээр тархжээ. Тодруулбал, түүнийг намын нарийн бичгийн даргаар ажиллаж, МАН-ын сонгуулийн штабыг ахлах хүмүүсийн нэгээр томилох тохиролцоог удирдлагуудтайгаа хийсэн гэх мэдээлэл гараад байгаа юм. Намын нарийн бичгийн даргын албан тушаалаа Ц.Цэнгэлд уламжлуулах хүн нь Ц.Бат-Энх ажээ.


-ЭРДЭНЭТИЙН ТОЙРГИЙГ ӨНГӨРӨГЧ ХАВРААС УСАЛЖ ЭХЭЛСЭН “ГОРИЛОГЧ” МАН-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА-

3.МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх:

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх өнгөрөгч арванхоёрдугаар сарын 25-нд Орхон аймагт ажиллан, Эрдэнэтийнхэнд бэлэг сэлт тараагаад иржээ. Тойргоо усалж яваа нь тэр. Тэрбээр “Энх-Эрдэнэтийн хөгжил” ТББ-ыг байгуулсан бөгөөд, түүгээрээ дамжуулан тойргоо усалдаг. Харин энэ удаа Эрдэнэтийн 20 мянган иргэнд нүдний дусаалга өгсөн байна.

“Эрүүл нүдээр Энх Эрдэнэтийнхээ хөгжлийг харцгаая” уриа үгтэй уг нүдний дусаалгыг тараахдаа 2020 онд Эрдэнэтээс нэр дэвшинэ гэдгээ ил цагаан зарлажээ. Тэрээр зөвхөн өнгөрөгч сард тойргоо усалсан юм биш. Өнгөрөгч хавар тавдугаар сард ч бэлэг сэлт тарааж явсан. Тавдугаар сарын 12-нд болох байсан “Энх-Эрдэнэтийн хурд 2019” хурдан морины уралдаан цуцлагдахад бай, шагналд нь өгөх байсан хоёр машин, гурван мотоцикл болон тоног, төхөөрөмжийг БОЭТ, Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн төвд өгсөн билээ.


-ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГАД НАСААРАА АЖИЛЛАСАН Ц.СЭРГЭЛЭН УИХ-Д ГОРИЛОГЧИЙН НЭГ-

4.Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн:

Ц.Сэргэлэн оны өмнөхөн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүсийн нэг. 2020 оны сонгуульд төрж өссөн нутаг болох Дорнод аймгаас УИХ-д нэр дэвшинэ гэх мэдээлэл байгаа.  Тэрээр 2016 оноос хойш Хил хамгаалах Ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдон ажилласан байдаг. 1997 оноос хил хамгаалах байгууллагуудад ажиллаж ирсэн намтар түүхтэй хүн ажээ.


- ОЛОН НИЙТИЙГ ХОЁР ТАЛЦУУЛСАН “ГОРИЛОГЧ” Ж.ЧИНБҮРЭН ЭМЧ-  

5.Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн захирал Ж.Чинбүрэн:

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн захирал Ж.Чинбүрэн шинэ он гарахын өмнө /2019.12.31/ албан тушаалаасаа чөлөөлөгдсөн билээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар ХСҮТ-ийн захирал асан Ж.Чинбүрэн нь 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр болсон байна. Түүний ийнхүү ажлаа өгсөн нь олон нийтийг хоёр талцуулаад байгаа юм. Нэг хэсэг нь түүнийг сайн эмчийн үүргээ гүйцэтгээд ард түмэнд амьдрал бэлэглээд байж байгаасай хэмээж байгаа бол нөгөө хэсэг нь улс төрд эмнэлгийн мэргэжлийн хүний дуу хоолой хэрэгтэй нэр дэвших нь зөв гэцгээж байна.


-“ШАРК” Г.АМАРТҮВШИН МАН-ААС НЭР ДЭВШИХ МАГАДЛАЛТАЙ-

6.Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшин:

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар зургаан сарын хугацаатай томилогдсон Г.Амартүвшин 2019 оны арванхоёрддугаар сарын 31-нд ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгджээ. Түүнийг өнгөрсөн зургадугаар сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Засгийн газраас томилсон бөгөөд үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн хурлаар шийднэ гэж байсан юм. Харин Г.Амартүвшин нь оны өмнө зургаан сарын хугацаанд хийсэн ажлаа тайлагнасны дараа өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдлөө өгсөн байна. Зарим эх сурвалжийн хэлснээр Г.Амартүвшинг 2020 оны улс төрийн сонгуульд нэр дэвшихээр болж, төрийн ажлаа өгч байгаа аж.


-АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГАГДААД “МИАТ”-ЫН ДЭД ДАРГЫН СУУДАЛДАА ОЧСОН Ч, ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ДАХИН БУУВ-

7.“МИАТ” ХХК-ийн дэд захирал Н.Энхбаатар:

“МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал Н.Энхбаатар үүрэгт ажилдаа томилогдоод удаагүй өөрийн хүсэлтээр ажлаасаа дахин чөлөөлөгдөж байна. бусдаас их хэмжээний авлига авсан гэх асуудлаар АТГ-аас 2018 оны  долоодугаар сард саатуулан шалгаж эхэлсэн. Түүнийг 30 хоног саатуулсны дараа өмгөөлөгчийнх нь хүсэлтээр батлан даалтад гаргасан байдаг. Үүний дараа дэд даргын суудалдаа дахин очоод байсан юм.

Нэг хэсэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан тэрбээр Монголын нэр бүхий томоохон бизнесменээс 600 сая төгрөгийн авлига авсан гэх хэрэгт сэжиглэгдэн, шалгагдсан юм. Н.Энхбаатарыг 600 сая төгрөгийн гэнэтийн орлогын эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа талаар тухайн үед хэвлэлүүд мэдээлж байв. Авлигад авсан гэх асуудал нь мөрдөн байцаалтын явцад НОТЛОГДООГҮЙ тул хэрэг хаагдсан. Хэргээ хаалгасан тэрбээр 2020 оны сонгуулийн сунгаанд уяа сойлгоо тааруулж эхэлжээ.


8.“Эрдэнэс-Монгол” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр:

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ он гарахаас өмнө өгчээ. Тэрбээр тус компанийн Бизнес хөгжлийн асуудлыг хариуцан ажиллаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-03 13:10

Chinburnees busad ni bugd novsh baina

www
www
2020-01-03 15:48
Reply to  Зочин

sanal neg

Zochib
Zochib
2020-01-03 13:27

Sergelen general mundag hun shuu sain darga sain udirdagch mash ih demjij hundelj ubdag shuu

зОЧИН
зОЧИН
2020-01-03 21:03

чИНБҮРЭН ЭМЧЭЭ ХИЙЖ АРД ТҮМЭНДЭЭ ҮЙЛЧИЛ. тЭНД ОЧООД САЙН НЭРЭЭ ГУТААНА.

иргэн
иргэн
2020-01-04 08:58

эсгий хийх газар нохой хэрэггүй гэж ! с�##�бар с�##�барта�##� манлайлагч байл даа ! битгий д�##�дганаж саранд хуц�##�даа

Зочин
Зочин
2020-01-04 16:49

Чаддаг ажлаа л хийгээд явб�##� барав яасан ч том санаанууд вэ өөрсдийгээ юу гэж бодоод байгаа юм нохойн бараанууд байж

Иргэн
Иргэн
2020-01-05 07:15

ЭТТ ХК ийн Гзахир�##� Ганхуяг дэвших үү, ажлаа яах вэ?$?!

Zochid
Zochid
2020-01-05 12:13

Chinburen, amartuvshin gaigui bj magadgui

Зочин
Зочин
2020-01-07 11:12

Чинбурэн эмч хаг�##�гаагаа хийж буян уулдсэн дээр бхаа

Зочин
Зочин
2020-01-08 02:48

MANANGaas hen bugai ch bsan songohgui gedgee Mongolchuud sain medej bgaa shuudee

zochin
zochin
2020-01-11 14:32

TSENGEL odoo buur zenesen shuu dee ODOO TETGEBERT ni garga garahkgyi bol hkal olon companitai

zochin
zochin
2020-01-11 14:35

CHINBUREN EMCHEE HKUN BUR HKIIJ CHADDAGGYI KHAGALGAAGAA KHAJUUGAAR NI HKIIJ SAIN ZEBLEEREI KHARIN ERUUL

zochin
zochin
2020-01-11 14:37

...urgejlel. CHINBUREN EMCHEE ERUUL MENDIIG UDIRDUULJ ENE SALBARIIG KHURDAN BOSGOOD IREEREI...

zochin
zochin
2020-01-13 15:33

Chinburen Amartuvshin 2 l bna busad ni xereggui

zochin
zochin
2020-01-13 15:34

Tsergiin xun uls tord yu xiix yum.

zochin
zochin
2020-01-13 15:36

Chinburen Amartuvshin 2 l bolj bna

zochin
zochin
2020-01-14 08:52

Sergeleng bol demjij bainaa bi hediigeer uur namiih ch gesen ene jil hubi huniig ni harj songoltoo hiine teheer tsergiin hun ter 76-d baig

zochin
zochin
2020-01-14 09:17

та бүхэн хулгайч болохоор шийдээ юу мэргэжлийн ажлаа зүгээр хийгээд явсан нь дээр дээ тэр Батэнх Цэнгэл 2 зүгээр �######� хэлэх ч үг �##�га

Гарамаа
Гарамаа
2020-05-13 07:42

эмч нь эмчээ, эмэгтэй нь авгайн ажлаа, Цэнгэл нь тэтгэврийн өвөөгийн ажлаа хийвэл дээргүй юуу, эсгий хийх газарт нохой хэрэггүЙ ээ гэхчээр...

Гарамаа
Гарамаа
2020-05-13 07:43

МАН-ын нэр дээр ямар �##�тай толгойто нь нэр дэвшээд ч бүтэхгүй шүү. Ажлаа хийгээд явж байдаа. нэрэнд чинь цэвэр.

Холбоотой мэдээ

Back to top button