Өнөөдөр Канадын парламентын ээлжит бус сонгууль явагдана

Жастин Трюдо Канадын ерөнхий сайдын албан тушаалаас бууж, Марк Карни гуравдугаар сарын дундуур тус улсын шинэ ерөнхий сайд болсон. Карни албан тушаалаа хүлээн аваад удалгүй ээлжит бус сонгууль зарласан юм. Тус сонгууль өнөөдөр /2025.04.28/ явагдана.
Трюдогийн удирдлагын сүүлийн өдрүүдэд санал асуулгаар сөрөг хүчний Консерватив нам илт тэргүүлж байсан юм. Намаас нь ирэх дарамт их хэмжээгээр нэмэгдэн Трюдо албан тушаалаасаа огцорч, Трамын нөлөөллийн улмаас эрх баригч Либерал намын дэмжлэг эрс нэмэгдээд буй. Трамп тангараг өргөсөн өдөр буюу нэгдүгээр сарын 20-нд Консерватид нам 44.8 хувь, Либерал нам 21.9 хувийн рейтингтэй байсан юм.
Канадын эсрэг гаалийн өндөр татвар оногдуулах шийдвэр Трамп гаргасны дараа энэхүү зөрүү арилсан. Ням гарагийн /2025.04.27/ байдлаар үндэсний санал асуулгаар канадчуудын 42.5 хувь орчим нь Либерал намыг дэмжиж байгаа бол 38.9 хувь Консерватив намыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Энэ нь сүүлийн гурван жилд Либерал нам анхны удаа санал асуулгад тэргүүлсэн явдал болов. Хэрвээ Либерал нам ялалт байгуулбал тус намын дарга Карни ерөнхий сайд хэвээр үлдэнэ. Харин Консерватив нам явбал намын дарга Пьер Пойлевре Канадыг удирдана.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.