Гадаад мэдээДЭЛХИЙ

Хятад оюутан долоо хоногийн дотор хоёр удаа Фүжи уулаас аврагджээ

Японд суралцдаг Хятад оюутан долоо хоногийн дотор хоёр удаа Фүжи уулаас аврагдсан байна. Цагдаа нар ням гарагт /2025.04.27/ мэдэгдэл хийснээр тэр оюутан Фүжи ууланд авирч байхдаа бие нь муудсан тул аварсан гэжээ.

27 настай тэрхүү оюутан залуу далайн түвшнээс гурван мянган метр гаруй өндөрт оршдог Фүжиномияагийн жимийн найм дахь буудлын ойролцоо олдсон юм. Тэр өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2025.04.22/ Фүжи уулын оргилоос нисдэг тэргээр аврагдахдаа орхисон гар утас зэрэг эд зүйлсээ авахаар дахин авиралт хийсэн байна.

Одоо Фүжи уулын авиралтын улирал эхлээгүй байгаа. Авиралтын бус улиралд Фүжи уулын оргилд гарах гэж оролдох нь бэртэж гэмтэх болон амь насаа алдах эрсдэл дагуулдаг. Ийм учраас албаныхан долоогоос есдүгээр сарын хооронд Фүжи уул руу авирахыг зөвлөдөг юм.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 28, 2025 16:05

ЭВИЙ ЭВИЙ ХӨӨРХИЙ МИНЬ ЯВАХ ЗАМД НЬ БҮҮ САДАА БОЛООЧДЭЭ ЁОПООНУУДАА ҮХЧИЙ Л ГЭЭД БАЙХАД НЬ

Холбоотой мэдээ

Back to top button