
Монголын хөл бөмбөгийн холбооны нөхөн сонгууль өчигдөр болж /2025.04.28/ холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар 26 хүний саналтайгаар сонгогдсон.
Ерөнхийлөгчид таван хүн нэр дэвшээд байсан. Сонгуулийн өмнө С.Жаргал, Ө.Алтай нар нэрээ татаж буйгаа хэлж, өөрсдөд нь өгөх байсан саналыг Б.Гарьдмагнайд өгөхийг уриалсан юм. Харин Н.Болор-Эрдэнэ нэрээ мөн татахдаа өөрт нь санал өгөх хүн байвал Ц.Анандбазарыг дэмжихийг уриалжээ. Ийнхүү хоёр нэр дэвшигч үлдэж санал хураалтын дүн гарахад Ц.Анандбазарт 26, Б.Гарьдмагнайд 18 санал өгсөн байна.
Ц.Анандбазар “Монголын Хөл бөмбөгийн Холбооны” ерөнхийлөгчөөр ажиллахаар болсонд хөл бөмбөгийн багш дасгалжуулагчид, тамирчид, хөл бөмбөг сонирхогчид гээд нийгмийн зүгээс маш их дургүйцлийг аваад буй.
Холбооны шинэ ерөнхийлөгч Ц.Анандбазар тус холбооноос юуг олж харав
Ц.Анандбазарын талаар мэдэхгүй хүн цөөн биз. Сайн гэхээсээ илүү саар талаараа олноо алдаршсан тэрээр юунд хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч болох гэж энэ их эсэргүүцэл, доромжлолыг тэсэн гарах болов гэдэг хамгийн сонин. Түүний хөрөнгө чамгүй их. Ерөнхий утгаараа маш алдагдалтай, өртэй энэ холбоог авах гэж хичээсэн нь хувийн сонирхол эсвэл ашиг харсан зүйл байж болох юм.

Олны эсэргүүцэл юунд төвлөрч байна
Хөл бөмбөгийн холбоог илүү хөгжүүлэх хэмжээний санхүүжилт гадаад, дотоодоос олддог ч хөгжихгүй байгаа шалтгааныг улс төрчид, тэдний хүрээлэлтэй холбон одоогийн тамирчин, дасгалжуулагч, сонирхогчид тайлбарладаг. Өөрөөр хэлбэл их хэмжээний санхүүжилт олгогддог ч зориулалтын бусаар зарцуулагдаж, үүнд ам ташсан мэргэжлийн бус бүлэг хүмүүс холбоог орхидоггүй. Иймээс холбооны залуус, уг салбарын асуудал, нөхцөл байдлыг мэдэх хүнийг салбарын тэргүүн болоосой хэмээн хүссэн. Нэг ёсондоо эрх, ашиг биш хөгжил хүссэн.
Гэвч сонгууль тэдний хүссэн шиг болсонгүй. Уг сонгуулийн дүнг сонссоны дараа холбооны гишүүд, дасгалжуулагч нар гадаа нь эсэргүүцлийн жагсаал хийж байсан бол цахим орчинд олон хүмүүс шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж, эсэргүүцлийн хөдөлгөөн зарлаад байна. Түүнээс дурдвал, Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглогч, оны шилдэг тоглогч А.Алтантуяа, “Ц.Анандбазар 26 хүний саналаар МХБХ-ны ерөнхийлөгч боллоо. Энэ хүнийг байх хугацаанд шигшээ баг болон холбооноос зохиож байгаа тэмцээн уралдаанд тамирчны хувиар тоглохгүй гэдгээ мэдэгдэж байна” гэсэн юм. Мөн хэд хэдэн тамирчид тус хөдөлгөөнд нэгдэн эсэргүүцээд байгаа юм. Уг эсэргүүцлийн үр дүн ямар байх нь тодорхойгүй ч хөл бөмбөгийн холбоо үүнээс цааш аль ч талаасаа хөгжих, хөдлөх суурь болсон гэж харж болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Анандбазар хөл бөмбөгииг холбоог ивээн тэтгэж их л тус болно яагаад эсэргүүцээд байгааг ойлгохгүй байна ямар Ананд хөлбөмбөг тоглох биш дасг�##�жуулах биш тэд нь ту�####�а ажил .аманд орсон хишгииг хэлээрээ түлхэв гэдэг шиг юм болоод байх юм
Хуцдаг х�##�тар вэ! Хөгжүүлэх гэж байгаа хүн мөнгө тарааж сан�##� худ�##�даж авахуу? Үнэгүй юм хулганы хавханд л байдаг гэдэгшүү
Тэр тоглолтонд орохгүй гээд байсан хүүхэн чи болио боль чамаар яах юм чадваргүй хөгширч байж юун их юм боддог юм
Ер нь багиин тамирчдад чад�##�тай ивээн тэтгэгчээр явдаг даа мөнгөтэй хүн хөлбөмбөгт чух�##� л юм шүү эсэргүүцэж тэнэгтээд яахавдээ
М�##�ууд аа яасан гэж Анандбазар гэдэг хүнииг муу муурайгаар гүтгээд доромжлоод байгаа юм бол эгэ хүн 100.1000р нь хүүхэн хүчиндлээ гэнэ яан хэлж чадваа тиим юм байхуу арайчдээ Сүнээ гэж �########� хүүхэн л хэл ам тарьсан түүнииг нь үнэмшдэг эргүүнүүд байгаа юмуж
Монголд эмэгтэй хөлбөмбөгчид гээд өөдтэй юм байдаг юмуу сонсогдоогүй л юм бнна тэр тэмцээнд орохгүй гэсэн хүүхэн хэн бэ хаана яаж тоглосон юм тэмцээнд орохгүйч гэх шиг чамайг тоохгүйдээ бүү ай тэгээд явж үз хэрүүл хэл амнаас өөр чадвахгүй авгай минь