Канадын сонгуульд Либерал нам ялна гэж бооцооны платформ үзэж байна

Канадад парламентын сонгууль явагдаж байна. Одоогийн байдлаар Канадын Атлантын далайн дөрвөн мужид санал хураалт хаагджээ. Атлантын далайн мужууд бол Нью Брансвик, Ньюфаундленд, Лабрадор, Нова Скотиа, Принс Эдвард арал юм. Урьдчилсан тооллогоор Марк Карнигаар удирдуулсан эрх баригч Либерал нам Атлантын мужуудын 32 дүүргийн 21-т нь тэргүүлж байна. Харин Пьер Польеврийн Консерватив нам 11 дүүрэгт тэргүүлж байгаа аж.
Бооцоо тавьдаг платформ болох “Polymarket” Канадын сонгуульд Либерал нам ялалт байгуулна гэж таамаглаж байна. “Polymarket” гэх мэт сайтууд нь хэрэглэгчдэдээ сонгуулийн үр дүнг таамаглан бооцоо тавих боломж олгодог. Өнгөрсөн арваннэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болох үед “Polymarket” Доналд Трампыг ялна гэж таамагласнаараа олны анхаарлыг татсан.
Сүүлийн гурван жилийн хугацаанд явагдсан санал асуулгад Консерватив нам Либерал намыг илүүрхэж байсан. Гэвч нэгдүгээр сард Трамп ерөнхийлөгчийн ажлаа хүлээн авч Канадыг 51 дэх муж болгоно хэмээж мөн тарифаар заналхийлсний дараа Либерал намын рейтинг нэмэгдэж, сонгуулиас өмнөхөн Консерватив намыг илүүрхэж эхэлсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.