Ши Жиньпин өөртэй нь холбогдсон гэж Трамп мэдэгдсэнийг Бээжин үгүйсгэлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2025.04.25/ “TIME” сэтгүүлд нийтлэгдсэн ярилцлагад “Тэр залгасан. Энэ нь түүний хувьд сул дорой байдлын шинж тэмдэг гэж би бодохгүй байна” гэж Ши Жиньпинийг дурдан ярьсан юм.
Тэгвэл Бээжин даваа гарагт /2025.04.28/ мэдэгдэл хийхдээ Ши Жиньпин Трамптай холбогдоогүй, хоёр улсын хооронд тарифын дайныг шийдвэрлэх хэлэлцээ явагдаагүй гэсэн байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Гуо Жиакун мэдэгдэл хийхдээ “Миний мэдэж буйгаар хоёр улсын төрийн тэргүүн сүүлийн үед холбогдоогүй. БНХАУ, АНУ хоёр тарифын асуудлаар зөвлөлдөж, хэлэлцээ хийхгүй байгааг би дахин хэлмээр байна” гэжээ.
Ши Жиньпинийг найз хэмээн хэд хэдэн удаа тодорхойлсон Трамп “TIME” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа утсаар юу ярьсан талаараа дурдаагүй юм. Мөн “CNN” агентлагийн сэтгүүлч Ши Жиньпинтэй юу ярьсан талаар асуухад “Би энэ талаар тайлбар өгөхийг хүсэхгүй байна. Гэхдээ би түүнтэй олон удаа утсаар ярьсан” хэмээн хариулсан байна. Олон нийтэд нээлттэй мэдээллээс харвал хоёр удирдагч хамгийн сүүлд нэгдүгээр сарын 17-н-д ярьсан аж.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хошного Трамп