Канадын сонгуульд эрх баригчид ялалт байгуулсан гэж “CTV” мэдээллээ

Канадын парламентын ээлжит бус сонгуульд Ерөнхий сайд Марк Карнигийн Либерал нам ялалт байгуулсан гэж “CTV” агентлаг мэдээлжээ. Гэхдээ Карнигийн нам олонх болох хэмжээни суудал авахгүй гэж тус агентлаг таамагласан байна. Ямар нэгэн нам олонх болохын тулд 343 суудлаас 172-ыг нь авах шаардлагатай. Одоогийн байдлаар Либерал нам 161 тойрогт тэргүүлж байгаа бол сөрөг хүчний Консерватив нам 150 тойрогт тэргүүлж буй. Канадын Сонгуулийн төв хороо саналыг хараахан тоолж дуусаагүй байна.
Санал хураалт хамгийн сүүлд хаагдсан Бритиш Колумбийн муж хэрхэн саналаа өгснөөс хамаарч Либерал нам олонх болж чадах эсэх нь шийдэгдэнэ. Санал асуулга явуулдаг “Angus Reid Institute”-ийн ерөнхийлөгч Шачи Курл “Консерватив л биш бол хэн ч яах вэ, Трамп, Трюдо огцорсон гэх гурван шалтгааны улмаас зүүн төвийн болон уламжлалт сонгогчид Либерал намыг дахин дэмжих болсон” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.