Гадаад мэдээДЭЛХИЙ

Пакистан: Энэтхэг 24-36 цагийн дотор цэргийн цохилт өгөх магадлалтай

Пакистаны Мэдээллийн сайд Аттаула Тарар өнөөдөр /2025.04.30/ мэдэгдэл хийхдээ Энэтхэг улс 24-36 цагийн дотор цэргийн цохилт өгөх магадлалтай гэх тагнуулын мэдээлэл байгаа хэмээжээ.

Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн Кашмирт террорист халдлага болж 26 хүн амь үрэгдсэний дараа Энэтхэг, Пакистан харилцаа огцом муудсан.

Халдлага гарснаас хойш цөмийн зэвсэгтэй хоёр улс бие биеийнхээ эсрэг хэд хэдэн арга хэмжээ аваад буй. Энэтхэг Инд мөрний усыг Пакистанд нийлүүлдэг чухал гэрээг хүчингүй болгож, Пакистан Энэтхэг агаарын тээврийн компаниудыг агаарын орон зайг нь хэрэглэхийг хориглосон юм.

Тэгвэл Тарар Х дээр бичихдээ “Аливаа түрэмгийллийн үйлдэлд шийдэмгий хариу өгнө. Бүс нутагт гарах ноцтой үр дагаврын хариуцлагыг Энэтхэг бүрэн хариуцна” гэжээ.

Мөн Пакистаны Батлан хамгаалахын сайд Хаважа Мухаммед Асиф “Reuters” агентлагт хэлэхдээ "Энэтхэг цэргээ оруулахад маш ойрхон байгаа" хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button