Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-д нас барсан Украин сэтгүүлчийн эрхтнийг авсан байжээ

ОХУ-д баривчлагдан хоригдож байхдаа нас барсан Виктория Рощина нэртэй Украин сэтгүүлч эрүүдэн шүүлтэд орж, хэд хэдэн эрхтнийг нь авсан байсан гэх мөрдөн байцаалтын дүгнэлт гарчээ. 27 настай Рощина 2023 оны зун ОХУ-ын эзэлсэн Украины газар нутагт шоронгийн талаар эрэн сурвалжилж байхдаа сураггүй болсон юм.

Тэр ОХУ-ын шоронд хоригдож байхдаа 2024 оны есдүгээр сард тодорхойгүй нөхцөл байдлын улмаас нас барсан байна. Түүний шарилыг өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ, Украины хооронд цогцос солилцох ажиллагааны хүрээнд буцааж өгсөн юм. Украины шүүх эмнэлгийн шинжээчид шарилд шинжилгээ хийж Рощинагийн ДНХ-тэй 99.9 хувь тохирч байгааг илрүүлсэн байна.

“IStories” сайт мэдээлснээр бол Украины Ерөнхий прокурорын газрын дайны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Юрий Белоусов “Биеэс эрүүдэн шүүж, зүй бусаар харьцсаныг илтгэх олон тооны шинж тэмдэг илэрсэн” гэж хэлжээ. “The Guardian” мэдээлснээр цахилгаанд цохиулсны улмаас хөл нь түлэгдэж, мөн боомилсон байж болзошгүйг илтгэсэн шинж тэмдгүүд илэрсэн байна. Мөрдөн байцаагчдын хэлснээр цогцсыг тархи, нүд, мөгөөрсөн хоолойгүй нь буцааж өгчээ.

Цогцсын зарим эрхтэн байхгүй болсныг ОХУ задлан шинжилгээтэй холбон тайлбарладаг гэж нэгэн Украины албан тушаалтан "IStories" сайтад хэлжээ. Гэхдээ энэ нь мөн хүчирхийлэл үйлдсэнээ нуух гэсэн оролдлого байж магадгүй гэдгийг тэр эх сурвалж онцолсон байна.

Эх сурвалж: Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 30, 2025 14:02

бузар амьтад махчингууд хэзээ нэгэн өдөр бурханы шүүлтэнд орох л болно...

зоч
зоч
4 сар 30, 2025 15:40

Орк оросууд, бузар булай болгоны үүр уурхай

Бузартсан үндэстэн
Бузартсан үндэстэн
4 сар 30, 2025 23:02

Мөхөж сөнөөсэй

Холбоотой мэдээ

Back to top button