Гадаад мэдээДЭЛХИЙ

Кремль: Путин Украинд энх тайван тогтооход нээлттэй

Лхагва гарагт /2025.04.30/ Кремль мэдэгдэл хийхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд энх тайван тогтооход нээллтэй байгаа гэжээ. Гэхдээ мөргөлдөөн нарийн ээдрээтэй тул Вашингтоны хүсэж буй ахиц дэвшилд хүрэхэд хэцүү гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энхийг сахиулагч гэж дурсагдах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн. Тэрбээр гурав гаруй жил үргэлжилж буй Украины дайныг хурдан дуусгах хүсэлтэй гэж хэд хэдэн удаа хэлсэн байгаа. Гэхдээ сүүлийн үед тэрбээр энхийн хэлэлцээ сунжирч буй явдалд сэтгэл дундуур буйгаа илэрхийлэх болсон. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэд хэдэн удаа анхааруулга гаргахдаа Москва, Украин хоёр баттай санал гаргахгүй бол хүчин чармайлтаа зогсооно гэсэн юм.

Кремль мэдэгдэл гаргасны дараа Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха хэлэхдээ Москва болзолгүйгээр гал зогсоох хэлэлцээнд гарын үсэг зурвал Украин ямар ч хэлбэрээр энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байна хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох

Энэ дайнд хэн хожиж хэн хохирох бол АНУ лав биш

Зочин
Зочин

Хошного Трамп

Олзвой
Олзвой

Бухын доодохыг харсаар үнэг турж үхнэ гэдэг шиг Трампийн доодохыг хүлээсээр Путин өлсөж үхэнгээ �##�джийна

Холбоотой мэдээ

Back to top button