Газрын тосны үнийн уналт Оросын эдийн засагт хүнд цохилт өгнө

ОХУ-ын эрх баригчид газрын тосны үнэ үргэлжлэн унахад бэлтгэж байна. Тус улсын Эдийн засгийн хөгжлийн яам 2025 онд Уралын газрын тосны дундаж үнийн төлөвийг бууруулж баррель нь 56 ам.доллар хүрнэ гэж таамаглах болсон. Энэ нь ковидийн цар тахлаас хойш үзэгдээгүй хямд үнэ болох юм. Цар тахлын үеэр дэлхий даяар газрын тосны эрэлт эрс буурч, Уралын нефтийн үнэ дунджаар баррель нь 41.7 ам.доллар хүрч байсан.
Эдийн засгийн хөгжлийн яам Уралын газрын тосны үнийг 56 ам.доллар болно гэж таамагласан нь ОХУ-ын холбооны засгийн газрын төсвийг баталсан төлвөөс хамаагүй бага дүн юм. ОХУ 2025 оны улсын төсвөө батлахдаа Уралын газрын тос баррель нь дунджаар 69.7 ам.доллароор зарагдана гэж таамагласан. Тэгвэл одоогийн төлвөөр бол Уралын газрын тос 60 ам.доллароос буурахаар байна.
ОХУ-ын төсвийн хуулийн дагуу 60 ам.доллароос дээш үнээр зарагдсан газрын тосны ашиг мөн босго үнээ давж зарагдсан байгалийн хийн орлогыг Үндэсний баялгийн санд (NWF) төвлөрүүлдэг. Харин босго үнэдээ хүрээгүй бол баялгийн сангаас мөнгө гаргадаг байна. Өнгөрсөн сарын эхний байдлаар бол “NWF” 3.27 их наяд рубль буюу 39.8 тэрбум ам.долларын хөрвөх чадвартай хөрөнгөтэй байсан юм.
Газрын тосны үнэ буурч байгаа нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын эмч замбараагүй бодлоготой холбоотой. Трампын эхлүүлсэн олон улсын худалдааны дайны улмаас дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв муудаж, уналт үүснэ гэх айдас үүссэний улмаас Брентийн газрын тосны үнэ баррель нь 60 ам.доллароос унаж, одоо бага зэрэг нэмэгдэн 61 ам.доллар болсон байгаа.

2025 оны эхний улиралд газрын тос, байгалийн хийн борлуулалтаас холбооны засгийн газрын төсөвт төвлөрсөн орлого арван хувиар буурчээ. Хөрөнгө оруулалтын банкир Евгений Коган хэлэхдээ газрын тосны үнэ нэг ам.доллароор буурвал ОХУ-ын төсвийн орлого 160 тэрбум рубль буюу 1.9 тэрбум ам.доллароор буурдаг гэжээ.
“Reuters” агентлаг лхагва гарагт /2025.04.30/ эдийн засагчдаас санал асуулгаа явуулж ОХУ-ын 2025 оны төсвийн алдагдал 1.5 хувь хүрэх төлөвтэй байна гэж мэдээлсэн юм. Энэ нь төсвийн алдагдлын зорилтот түвшнээс гурав дахин өндөр үзүүлэлт. Газын тос болон байгалийн хийн экспорт нь сүүлийн арван жилийн турш ОХУ-ын холбооны засгийн газрын төсвийн гуравны нэгийг бүрдүүлж ирсэн. Ийм учир тус хоёр бүтээгдэхүүний үнэ буурах нь ОХУ-ын төсөвт хүндхэн тусна.
ОХУ-ын Сангийн дэд сайд Владимир Колычев хэлэхдээ нефтийн үнэ 60 ам.долларт хүрвэл төсвийн алдагдал тодорхой хэмжээнд ихсэх ч ДНБ-ий 1 хувь буюу 2 их наяд рублиэс (24.3 тэрбум ам.доллар) хэтрэхгүй гэж хэлжээ. Гэвч оны эхний гурван сарын хугацаанд холбооны засгийн газрын алдагдал 2.2 их наяд рубль (26.8 тэрбум ам.доллар) хүрсэн байгаа.
“Raiffeisenbank”-ийн шинжээчид тооцоолсноор бол хэрэв газрын тосны дундаж үнэ 55 ам.доллар болж буурвал “NWF”-ээс гарах ёстой мөнгө 900 тэрбум рубль (10.9 тэрбум ам.доллар) хүрэх төлөвтэй байна. “T-Investments” фирмийн ахлах эдийн засагч София Донец хэлэхдээ ОХУ-ын газрын тосны үнэ 65 ам.доллароос 55 бол буурвал ДНБ-ий өсөлтийг дор хаяж 0.5 хувиар дарна гэжээ. Мөн төсвийн орлогоос 1 их наяд (12.2 тэрбум ам.доллар) рубль арчигдана гэж тэр хэлсэн байна.
Сүүлийн үед рублийн ханш ам.доллар эсрэг чангарах болсон. Энэ жилийн турш ам.доллар дунджаар 94.3 рублиэр арилжих төлөвтэй байгаа гэж ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам таамагласан юм. Газрын тос, нефтийн татварыг ам.доллароор тооцдог. Ийм учир рублийн ханш чангарч байгаа нь нэмж төсвийн орлогод дарамт болж байгаа юм.
Гэхдээ төсвийн орлого буурч байгааг бусад орлогын эх үүсвэрээр нөхөж болно. ОХУ-ын Сангийн яам инфляцын таамаглалыг 4.5 хувиас 7.6 хувь болгон нэмэгдүүлсэн. Гэхдээ эдийн засгийн өсөлтийн төлөвийг 2.5 хувьд хэвээр үлдээсэн юм. Оросын албан тушаалтнууд энэ жил эдийн засаг харьцангуй сайн нөхцөлтэй эхэлсэн тул эдийн засгийн өсөлтийг төлөвийг хэвээр үлдээсэн гэж мэдэгдэж буй.
Интерфакс агентлаг мэдээлснээр Сангийн яам “Бид энэ тооцооллыг нэлээд бодитой гэж үзэж байна. Эдийн засаг аажмаар удааширч байгаа. Гэхдээ огцом уналт үүснэ гэж бид бодохгүй байна. 2025 онд эдийн засаг 1.5 хувиар л өсөхийн тулд нэг улиралд нь эдийн засгийн уналт үүсэх шаардлагатай. Гэхдээ бид эдийн засгийн уналтыг үндсэн нөхцөл байдалдаа оруулахгүй” гэж мэдэгдэл гаргажээ.
Гэсэн хэдий ч газрын тосны үнийн бууралттай холбогдуулан ОХУ-ын эдийн засгийн өсөлтийн төлөвийг эдийн засагчид бууруулсан байна. Тодруулбал “Reuters” агентлаг 13 эдийн засагчаас ОХУ-ын ДНБ-ий өсөлтийн талаар санал асуулга явуулсан байна. Тэдгээр шинжээчдийн таамаглалын медиан нь 1.6 хувь байгаа юм. Үүнээс харвал ОХУ-ын эдийн засгийн өсөлт энэ жил эрс буурах төлөвтэй байна. Тус улсын эдийн засаг өнгөрсөн жил 4.3 хувиар өссөн билээ.
Эх сурвалж: The Moscow Times, Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бут Зад Үсэр Сөнө Пад Сухай аа Путлерийн Оросорон
Зува зува
FUCK YOU САРМАГЧИН !
Өмхий олзвой үхэх болтугай
Бачуураад боож үхэхдээ тулан бор шийдэмс хайж байн уудаа? Ха ха
FUCK YOU ӨМХИЙ САРМАГЧИН !
Сүүлийн хэдэн жил Оросын эдийн засаг сүйрч б�##�арч бна удахгүй дампуурна гээд л тархи угаасан барууны мэдээлэл их явсан.Тэгтэл бд�##� өөр Орос биш өөрсдөө эдийн засаг нь нурж ажилгүйдэл ихэсч юмны үнэ хэд дахин нэмэгдэж ард иргэд нь хэцүүдээд бдаг.энэ сайт ч худлаа мэдээлэл гаргахаа болих хэрэгтэй дээ.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!