Нийгэм мэдээ

П.Батчулуун эмчид холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээр боллоо

Төрийн соёрхолт, гавьяат эмч П.Батчулууны гомдлыг хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх Улсын дээд шүүхийн хурал өнөөдөр боллоо.

Түүнийг: “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

  • Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 15.3.2 дахь хэсэг нь амьд хохирогчид хамаарах зохицуулалт бөгөөд хэрэв энэ хэргийн улмаас хохирогч нас барсан, эсхүл хохирогчийн хувийн сул талыг ашигласан бол зүйлчлэл хүндрэх нөхцөлтэй заалтаар ялласан гэсэн гомдлыг гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалыг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Иймд Улсын дээд шүүх хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр болсон байдаг.

Улмаар дээд шүүхээс дараах мэдээллийг өглөө.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар П.Батчулуунд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын бичсэн гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” болон тус зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” үндэслэлд хамаарч буй тул энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ene sain hun bish

Зочин
Зочин

Erhen gishuun hurtel ene huniig omoorch bga. Bi erhem gishuun hurtel sain hun bish um bna gej bodh bolson

Зочин
Зочин

RD ERHTENIIG N UHAJ TUNHUJ AVDAAD AR GERT HUDAL HELDEG BUSAD HUMUUST UNDUR YNEER SHAHDAG SHORONGIIM MUU HULGAICH DAA

Зочин
Зочин

Ялыг нь гүйцээж эдлүүлэх хэрэгтэй. Нэг удаа тоноогүй гэдэг нь харагдаж байна. Энэ новшийн мэс үасал хийсэн хүмүүсд ямар цогцосноос эд эрхтэн авч тавьсныг шалгавал их юм гарна даа. Амташсан хэрээ 13 гэж болсон новш.

Холбоотой мэдээ

Back to top button