Хөшигний ард: Ж.Чинбүрэнгийн эмийн лобби, Н.Эрдэнэхүүгийн татвар төлөхөөс цааргалсан эс үйлдэхүйгээр нь тэдний хамтралыг задалсан уу

Хураангуй:
- Ж.Чинбүрэнгийн эмийн бизнес хэцүүдсэн тул БНСУ-ын эмүүдэд уурсаж, сайдаа ил цагаанаар шантаажилсан уу
- 29.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргачхаад байхад Н.Эрдэнэхүү 500 сая төгрөгийн татвар төлөхгүй гэж гэдийж байгаад халагдсан уу
Дэлгэрэнгүй:
Монгол Улс хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Харамсалтай нь Хавдар судлалын үндэсний төвөөс удирдлагын гажиг, тендерийн маргаан, ашиг сонирхлын зөрчил, хэрүүл салсангүй. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын зодоон Хавдар судлалын үндэсний төвийн захирлын суудлаас Н.Эрдэнэхүүг чөлөөлөх хүртлээ ширүүслээ. Үүнээс,
- Н.Эрдэнэхүү, Ж.Чинбүрэн нар ямар хамааралтай байв
- Ж.Чинбүрэнгийн ямар эрх хөндөгдөж, уурлав
- Т.Мөнхсайхан, Ж.Чинбүрэн нарын дунд ямар зөрчилдөөн үүсэв гэхчлэн асуултууд гарч ирлээ.
2025.04.24-нд "БНСУ-ын таван үйлдвэрийн 23 төрлийн эмийг ямар ч сонгон шалгаруулалтгүй оруулж ирсэн баримтыг чинь дэлгэхээр энэ бичлэгийг хийж байна" гэсэн.
БНСУ-ын таван үйлдвэрийн 23 эмнээс асуудал эхэлсэн гэж ойлгогдож байна. Ямар таван үйлдвэр, ямар 23 эм байв гэдгээс эхэлье.
2024 оны арванхоёрдугаар сараас БНСУ-ын таван үйлдвэрлэгчийн, хавдрын 23 төрлийн эмийг импортолж эхэлжээ. Үүний 18 нэр төрлийг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 50-70 хувийн хөнгөлөлттэй олгож буй аж.
23 нэр төрлийн эмнээс 29.3 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломж гарчээ. ДЭМБ-ын жагсаалтад орсон эмийг зуучлагчгүйгээр авах болсон нь үнэ хямдрахад нөлөөлсөн аж. Салбарын сайд Т.Мөнхсайхан, "Өмнө нь чихрийн шижингийн эмийг авах гэж сардаа 60 мянган төгрөг төлдөг байсан бол өнөөдөр 6600 болсон. Цус шингэлэх эмийг өмнө нь 60-70 мянган төгрөгөөр авдаг байсан, өнөөдөр 6-7 мянган төгрөг төлөөд сарынхаа хэрэглээг авч байна" гэсэн.
Салбарынх нь 29 тэрбум төгрөгийн хэмнэлтэд Ж.Чинбүрэнгийн уурсах болсон шалтгаан өөрийнх нь эмийн бизнес гэгдэв. Түүний эхнэр Энэтхэг улсаас оруулж ирдэг хавдрын эмийн бизнестэй гэх мэдээлэл дуулдлаа. Чухам үүн дээр ашиг сонирхол нь хөндөгдсөн үү гэдэг асуулт байна. Эмийн бизнесийнхэн лобби хийж салбарын сайдаа прокурорт өглөө хэмээн ил цагаанаар шантаажлахдаа тулсан уу. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Л.Намхайноровыг ч дурдаад өнгөрч байв. Ямартай ч нэгнийх нь бизнес хаагдаад, нөгөөгийнх нь нээгдэхэд ийм дайн болж байгаа гэх олон нийтийн хардлага бийг дурдъя.
Харин эдгээр эмүүдийн татвар болох 500 сая төгрөгийг Т.Мөнхсайхан шаардаж, ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү төлөхгүй гэдийжээ. “Хүссэн зүйлийг нь хийгээгүйнхээ төлөө ажлаасаа чөлөөлөгдлөө" хэмээсний учир ч ийм байж.
Гэхдээ олон нийтэд бол "Төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй тул чөлөөлсөн” гэж мэдээлсэн билээ.
Харин Н.Эрдэнэхүү, Ж.Чинбүрэн нарын хооронд хамаарал бий юу. Ингэхэд тэдэнд арван жилийн хамтрал бий аж. Тэд хавдар судлалын салбарт нэгэн үе хамт ажилласан. Ж.Чинбүрэн ХСҮТ-ийг 2016-2019 оны хооронд гурван жил удирдсан. 2020 онд гишүүн болж парламент руу явахад түүний ХСҮТ-ийн захирлын орыг Н.Эрдэнэхүү залгамжлан авч үлдэж байв. Энэ утгаараа Ж.Чинбүрэн гишүүний хүн гэгдэх Н.Эрдэнэхүүг ХСҮТ-ийн захирлаар чөлөөлсөн үү гэдэг хардлага үүссэн. Үүнийг Н.Эрдэнэхүү өөрөө ч баталж, "Т.Мөнхсайхан сайдад Ж.Чинбүрэн гишүүний нөлөө бүхий хүнийг ХСҮТ-өөс холдуулж, өөрийн нөлөөллийг бий болгоё гэсэн сонирхол байж магадгүй" гэж ярьжээ.
- Ж.Чинбүрэнгийн халааг Н.Эрдэнэхүү авах үед ХСҮТ асар өндөр өрөнд орчихсон /Хэвлэлүүдэд бичигдэж байснаар 15 тэрбум/ байсан. Эрүүл мэндийн даатгалын өр нь “Санчир ундрах” гэдэг эм ханган нийлүүлэх байгууллагатай холбоотой. Ж.Чинбүрэнгийн тавьсан их өрийг Н.Эрдэнэхүү дарсан.
- УИХ-ын гишүүн болоод явсан хойно нь хамаарал бүхий хувийн эмнэлэг “Медпортал” нь ХСҮТ-ийн зүүн жигүүрт байрлаж, гэрээ хийн ажилласан. Хавдартай өвчтөнүүдэд томограф, хэт авиан оношилгоо хийдэг. Улмаар эмнэлгийн ашгаас хувь хүртэх байдлаар гэрээлсэн.
- Ж.Чинбүрэнгийн найз Аюурын Мягмарсүрэнгийн хамаарал бүхий компани Н.Эрдэнэхүүг захирлаар ажиллаж байхад тус төвийн бүхий л засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байсан. Ж.Чинбүрэнгийн тэрхүү найзын эхнэр Цэсбалжирын Энхсаруул нь ХСҮТ-ийн аж ахуй хариуцсан даргаар ажилладаг ч байж.
Ерөөс гишүүн болоод удаж буй ч Ж.Чинбүрэн ХСҮТ хавиас дуулддаг таагүй мэдээллүүдээсээ салж чадаагүй өдий хүрч иржээ. Тэр ч байтугай 2021 оны үед түүнийг АТГ-т өгч шалгуулсан таван шалтгааны хоёр нь Ж.Чинбүрэнтэй холбоотой байсан тухай мэдээлэл гарч байлаа. Гэхдээ өдгөө хэрхсэн нь тодорхойгүй таг чиг.
Ямартай ч ХСҮТ-ийн захирлаар томилогдсон М.Адилсайхан нь "Хавдрын эмнэлгийн оочир дарааллыг гурван сарын дотор цэгцэлнэ" хэмээн ам шүд алдсан сураг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чинбүрэн хог
Мөнгийг нь оролдсон байх
Хөнгөлтөөр 53000 авдаг эмээ хөнгөлөлт бичүүлээд 6500 гаар солонгос сайныг нь авч уудаг болсон
Мөнхсайхан чөтгөр �######�уулж байгаа хэдий ч мөнгө харж байгаад сүүлдээ илүү том чөтгөр болчихвийдээ!! Манай улстөрийхөн дандаа л энэ их идэж ууж байна гээд баахан тоо бидэнрүү , шидэж байгаад өөр хүн тавиад л идэж ууж эхэлцгээдэг нь нууц биш!!
Чинбүрэн бол олдсон вакцин бол хамгийн сайн вакцин гэж ковидын үед ард түмэнд сурт�##�чилсан хүн хог
Чингүргэр хөгийн гар сайд болох санаа ихтэй
Олон жил болсон өөрсдийгөө лаг мундаг гэж бодчихсон гаруудыг �######�уулах ёстой
Мөнхсайхан з�##�уу зоригтой шийдлүүд гаргаж бн гэж боддог.Эрүүл мэндийн с�##�барт олон жил ужигарсан лаарыг цэвэрлэж байгаа дэмжиж бн.Бусдыг бол мэдэх юм �##�га.Ямартай ч өсөхийн өлөнгүй л байх.харин тэр САРАН ИЖИЙ гээс яагаад тайлан тавиулахгүй гадаад явуулчиж бгаан бол.ковидоор 1 хүнд 8саяын эмчилгээ хийгдсэн гд байсандаа.Би ч бас хэвтэж л бсан.өөрөө гаднаас үнэтэй эм тариа авч орж хийлгэж байсан шдээ.
монголд зарж байгаа эм ямар ч үйлчилгээ байхгүй хуурамч эмээр маш их мөнгө олж байгаа. Хэрэв Мөнхсайхан сайд хямд чанартай эм оруулсан бол 100 хувь дэмжинэ
Чихэнд чимэгтэй аятайхан мэдээ олдохоо больжээ. Чинбүрэн чинь бас чинэртлээ уурсаад буйн цаад учир ийм ажгуу.
НОХОД ХООРОНДОО УРАЛЦАХ НЬ ЖИРИЙН ҮЗЭГДЭЛ БӨЛГӨӨ ЗҮГЭЭР Л ХАВДАРТАА ЗОВЖ ШАНАЛСАН АМЬДРАЛААС НЭГ Ч БОЛОВ ӨДӨР ХОЖИХ ГЭСЭН ХҮМҮҮСИЙН СЭТГЭХҮЙГЭЭР ИНГЭЖ Л ТОГЛОЖ БУЗАР БУЛАЙ УЛС ТӨРӨӨР ХАЛХАВЧЛАН ХООРОНДОО ХЭМЛЭЛДЭЖ БАЙНА.БУРХАН ГЭСГЭЭНЭЭ ЭНЭ ХОЁР ЛАЛАРЫГ ӨӨРСДӨӨ МӨНХ БИШ ДЭЭ ПЯЗДАНУУД ИНГЭЖ БОЛОХГҮЙ ЯМАРТАЙ Ч ИРГЭДИЙХЭЭ ЭРХ АШИГТ НИЙЦСЭН ОЛОН УЛСЫН СТАНДАРТ ХАНГАСАН ЭМЭЭР ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ ТҮҮНЭЭС БИШ МӨНХСАЙХАН НЬ ШУДАРГУУ САЙД УУ? ЧИНБҮРЭН НЬ ТОП ЛУЙВАРЧИН УУ? ХЭНД Ч ХАМААГҮЙ ШҮҮ ГӨЛӨГНҮҮД
Чинбүрэн мэтийн нөхөд з�##�уучуудыг шударга ажиллах гэхээр хувийн эрх ашгаа бодож саад тотгор болж байна УИХ-д бизнесээ хамга�##�ж буй нэгхэн жишээ энэ шүү ийм л хүмүүсээс с�##�ж жинхэнэ чанартай өрсөлдөөн хэрэгтэй Гадаад эмч хэлэхдээ танай эмч нар сайн эмчилгээний технилоги, эм эмнэлгийн хэрэгсэл муу учир эмчилгээ муу хийгдэж байна гэсэн үг байдаг шүү
Чинбүрэн хавдрын эмнэлэгээс савраа тат эхнэртэйгэ эмийн бизнёс нь ард иргэдэд дарамт болж бга бх өндөр үнэтэй хамсаатанууд хавдрын эмнэлэгыг атгандаа байлгаад бга бн Мөнхсайхөн саыд эмнэлэгт шинэчлэл хх хэрэгтэй нэг рүний дарангуул�##� бх ёсгүй
Тэтгэврийнхэн хөгшчүүл хөнгөлөлттэй эмээ авах гэж яаж дугаарлаж ядардаг байсныг хүмүүс санаж байгаа байх. Мөнхсайхан эмч сайд болоод дор нь шийдээд өгсөн. Одоо эмийн асуудлуудыг сайн шийдээд бид зөвхөн сайн эм тариа хэрэглэдэг болмоор байна. Эмийн асуудлыг улс өөрөө хариуцахад болохгүй газаргүй. Ямар 30 сая хүнтэй ч биш. 3 хан сая хүнтэй шүү дээ.
Заа яг тэгж л таарна
Ugaasaa chine buren erh ni zurchigduud l tgj bga ternees ene olon jil neg ch duugaraagui
Өөрийн хамаар�##� бүхий эмийн тендер нь үгүй болоод л үхэх гэж байна хичнээн цуслаад хандаггүй хулгайч вэ
Ш�##�гаад тэр Эрдэнэхүү хулгайчийг нь бас хийгээч
Сайдын булхай эхнээсээ гараад ирсэн шдээ хөөрхий
Сайд троллууд ажилуулаад андашгүй тэд нар нь Батчулуун эмч Эрдэнхүү эмч Чинбүрэн гишүүн 3 луу чиглээд сайдыгаа магтаад явдаг юм байна лээ
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
2laa l ijil luivarchid ym bn , heniig ch tsever gej heleh ug oldohgui ee ! 2laa ardaa huviin shunaltai etgeeduud !
2 уулаа луйварчин
CHINBUREN CHDEE EMIIN BIZNESST HURTEL HUTGALDSAN MONGO OLOH BUH BIZNESIIG HIIDEG HAMGIIN AWILGACHIN LALR BA