Цэнгэлдэхийн "цоожтой" хаалганы цаана: Шинэ зүлэг хэзээ, хэдэн төгрөгөөр авах нь нууц

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон зүлгийг шинэчилж сольсон. Есөн жилийн дараа сольсон нь энэ байсан бөгөөд одоо дахин солих гэж байна.
Эргэн сануулбал, өмнө жилийн дэвссэн шинэ зүлгэн дээр гучаад бөх халтирч, зарим нь гэмтсэн. Хамгийн хүнд бэртэл авсан бөх бол Улсын заан Б.Пүрэвсайхан. Тэрбээр одоог хүртэл аль ч барилдаанд зодоглоогүй хэвээр байгаа. Тиймээс Улсын аварга О.Хангай тэргүүтэй бөхчүүд, Төв цэнгэлдэхийн захирал Ж.Энхжаргалантай уулзаж, солих эсэх асуудлаар мэдээлэл солилцож, дахин шинэчлэх шийдвэр гарсан.
Хачирхалтай нь одоо хуулж байгаа зүлгийг хэдэн төгрөгөөр авсан бэ гэдгийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал болоод Нийслэлийн зүгээс нууцалсаар өдийг хүрлээ. Өнөөдөр ч адил. Нэмээд дахин шинээр авах зүлгээ хаанаас, хэдэн төгрөгөөр авах гэдэг ч тодорхойгүй байна. Эл асуудлаар тодруулахад илтэд хаалттай хандаж, булзааруулсаар буй.
Бид зүлэг шинэчлэх явц хэрхэж байгааг тодруулж, бодит нөхцөл байдлыг үзүүлэхээр Төв цэнгэлдэх хүрээлэнд очсон ч дотогш нэвтрүүлэх боломжгүй гэв. Учир нь засварын ажил хийгдэж байгаа тул иргэдийг ч нэвтрүүлэхгүй байгаа аж. Ажиглавал гаднах төмөр хаалгануудыг гинжилж, цоожилжээ. Зүлгийг гүйцэд хуулаагүй бөгөөд гол хэсгийг л авсан байгаа харагдав. Засварын ажилд ойролцоогоор 5-10 хүн л ажиллаж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэн улсын чухал объект, үл нэвтрэх нууц газар биш. Мөн зарлага, орлогоо нууж, хааж байх ёстой ч газар биш. Учир нь төрд шилжсэнээсээ хойш нэг ч удаа шилэн данс хөтлөөгүй байгаа юм. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл.
Нөгөө талд одоог хүртэл тендер нь зарлагдаагүй байгаа энэ ажлыг хэн гүйцэтгэх вэ. Хотын дарга Х.Нямбаатарын хэлснээр бол зургаадугаар сарын 27, 28-нд "Нийслэлийн иргэдийн баяр"-ыг цэнгэлдэхэд болно. Тиймээс үүнээс өмнө зүлэгний асуудал шийдэгдсэн байх учиртай. Гэсэн ч одоог хүртэл бүх мэдээлэл хаалттай хэвээр байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАНАЙ МӨНХЭРДЭНЭ ЭНХЖАРГАЛАНГИЙН ТӨМСӨГИЙГ НЬ БЯЦ ТИЙРЭХ ГЭЖ БАЙХАД СУГАНЫ ҮСНҮҮД НЬ ХОРИГЛОСОН ЗАД ТИЙРҮҮЛЭХ ЁСТОЙ БАЙЖ.ЦЕМЕНТ ЦУТГАЖ БАЙГАА ГЭЖ ЦУУРААД БАЙГААШТ ЗА ТЭГВЭЛ ХЭДЭН ТЭНЭГ БӨХЧҮҮД НЬ ХӨЛ ГАРАА ХУГА НУГА НҮҮР АМАА ЗУЛГА ШААХНЭЭ ЕРӨӨСӨӨ БАЙГАЛААРАА БАЙВАЛ ЯАСЫН ХУДЛАА МӨНГӨ ХУССАН ХЭДЭН ГАРУУД ОДОО БОЛЬЧИХООЧ ЭНЭ ЖИЛ МАНАЙ БӨХЧҮҮД ШАЛГАНА.ЯАЖ ГЭЭЧ ЭНХЖАРГАЛАНГ САВНА НҮҮРЭЭР НЬ ХАРУУЛДУУЛНА ТЭГЭЭД ЗҮГЭЭР БОЛ БАРИЛДАНА НЯЛГА ШААВАЛ ЭНЭ ЖИЛ МАНАЙ БӨХЧҮҮД НААДМААР ЗОДОГЛОХГҮЙ УВСЫН ЗУУН ЖИЛД ШААЦГААНА
шилэн биш, тайлан тавиулдаггүй болхоор нийлээд л хулгайлах юм даа,