Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский энэ жил холбоотнуудаасаа гурван сая их бууны сум авна гэж найдаж буйгаа илэрхийлжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Бүгд найрамдах Чех улсад айлчилж байгаа юм. Тус айлчлалынхаа үеэр Зеленксий хэлэхдээ, Украин энэ жил холбоотнуудаасаа гурван сая орчим их бууны сум хүлээн авна гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Үүн дотор Чехийн тэргүүлэн явуулдаг хөтөлбөрөөс 1.8 сая их бууны сум хүлээн авах төлөвтэй байгаа аж.

Тэрбээр Чехийн ерөнхийлөгч, НАТО-гийн генерал асан Петр Павелтай уулзсан байна. Зеленский түүнтэй уулзахдаа Украин нисгэгчдийг F-16 сөнөөгч онгоцыг жолоодож сургах Украин-Чехийн сургууль байгуулах талаар хэлэлцээ хийж байгаа гэж хэлжээ. Тэр “Мэдээжийн хэрэг, аюулгүй байдлын үүднээс бид Украинд ийм сургууль нээх боломжгүй. Оросуудын цохилт өдөр бүр үргэлжилж байгаа тул Украины газар нутгаас гадна ийм сургуулиудыг нээх боломжийг хангахын тулд түншүүдтэйгээ хамтран ажиллаж байна” гэсэн юм.

Уулзалтын үеэр Зеленский АНУ-ын санаачилсан гал 30 хоног зогсоох тохиролцоонд хүрэхийг дахин уриалсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярыг тохиолдуулан гурван хоног Украинд гал зогсооно гэж мэдэгдсэн байгаа.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 7, 2025 01:47

Энэ �##�и�##�агч юу ч үгүй байж яах гэж дайтдаг байнаа. Бу�####�ас сум хүртэл гуйж байлдана гэж юу гэсэн үг вэ

Холбоотой мэдээ

Back to top button