Батлан хамгаалах яам ₮1.4 тэрбумаар 10 машин авна

Батлан хамгаалах яамнаас 1.4 тэрбум төгрөгөөр зэвсэгт хүчинд авто машин болон, тусгай зориулалттай автомашин бэлтгэн нийлүүлэх тухай тендер зарласан байна.
Тендер-1: 681 сая төгрөгийн өртгөөр зэвсэгт хүчинд таван автобус авна хэмээсэн байна. Нийт төсөвт өртгийг энэ ондоо багтаан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гаргах аж.

Тухайлбал, бага оврын автобусыг гэрээ байгуулсан өдрөөс 45 хоногийн дотор хүлээн авна гэжээ. Техникийн үзүүлэлтэд 2025 онд үйлдвэрлэгдсэн байх, 6 цилиндртэй Евро V байх, 75 литрийн шатахууны багтаамжтай байх гэх мэт шалгууртай юм байна. Уг тендерийг өчигдөр буюу тавдугаар сарын 06-ны өдөр зарласан бөгөөд материалыг 26-ны өдөр хүртэл хүлээн авна. Тендерийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.
Тендер-2: 755 сая төгрөгөөр зэвсэгт хүчинд тусгай зориулалттай авто машин бэлтгэн нийлүүлэх тухай тендер. Тендерт тусгагдсан нийт өртгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас энэ онд багтаан гаргахаар төлөвлөсөн байна.

Тухайлбал, нийт өртөг буюу 755 сая төгрөгөөр таван крантай ачааны автомашин авна хэмээжээ. Шаардлагын хувьд, 2025 онд үйлдвэрлэгдсэн шинэ байх, 6 цилиндртэй Евро V хөдөлгүүртэй байх, 5899 cc багагүй хөдөлгүүрийн багтаамжтай байх гэх мэт олон зүйлсийг багтаасан байна.
Крантай ачааны автомашинаа гэрээ байгуулснаас 45 хоногийн дотор хүлээн авахаа илэрхийлсэн байна. Уг тендерийг өчигдөр буюу тавдугаар сарын 06-ны өдөр зарласан бөгөөд энэ сарын 26-ны өдөр хүртэл материал хүлээн авах юм байна. Тендерийн дэлгэрэнгүйг ЭНД дарж харах боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИЙНХҮҮ МОНГОЛЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН ГАЗАРТ АГААРТ ДАЛАЙД АНУ ОХУ ХЯТАДЫГ ЖИЖИГРҮҮЛЭХ ХЭМЖЭЭНД ОЧИВ ШИВ БРАВО
Армийн машин харагдахгүй байна. хэрэгтэй болоод авч байгаа байх гэж найдахаас.
Крантай машинаар БХЯ хүүрээ хийдэг байна аа.
Хүүрээл хийхгүй юу
Тонн тоннын жинтэй амьд хүүрүүдээ үхэхээр нь ачна, хаяна
Armiin tusuv nuuts bdgui yum uu ?! Gadnii baagiinuud yu ch medehgui bh yostoi gj bodoj bn
hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud