Польш: ОХУ ерөнхийлөгчийн сонгууль нөлөөлөх гэж оролдож байна

Польш улс мягмар гарагт /2025.05.06/ мэдэгдэл хийхдээ ОХУ урьд өмнө нь байгаагүй эрчтэйгээр ерөнхийлөгчийн сонгуульд нь хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдож байна гэжээ. Украинд үзүүлдэг тусламжийн чухал төв учир ОХУ-ын цахим халдлага, худал мэдээлэл, хөндлөнгийн нөлөөлөлд Польш их хэмжээгээр өртөж байгаа гэж тус улс өмнө нь мэдэгдэж байсан.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Румын улс ОХУ-ын хөндлөнгийн оролцоо гэх шалтгаанаар ерөнхийлөгчийн сонгууль явуулах байснаа цуцалсан юм. Тэр үеэс хойш ОХУ-ын хөндлөнгийн оролцоо нэмэгдсэн гэж Польш мэдэгджээ. Польшийн Шадар сайд Кшиштоф Гавковский “Польшид болж буй ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ОХУ урьд өмнө байгаагүй эрчтэйгээр хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдож байна. Чухал дэд бүтэц рүү холимог халдлага хийхээс гадна худал мэдээлэл түгээх замаар төрийн хэвийн үйл ажиллагааг сааруулахыг оролдож байгаа” гэжээ.
Гаднын орнуудын сонгууль хөндлөнгөөс оролцох гэж оролддог хэмээх шүүмжлэлийг ОХУ хэд хэдэн удаа няцаасан юм. Гавковскийн хэлснээр Польшийн ус удирдлага болон ус цэвэршүүлэх компани, дулааны цахилгаан станцууд, төрийн захиргааны байгууллагууд бүгд холимог халдлагад өртсөн гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛЫН СОНГУУЛЬ БОЛГОНД ОРОСУУД ОРОЛЦСОН БАЙДАГ. 7 САРЫН НЭГЭНД САНЖИЙН БАЯР ОРОС ЗАЛУУСААР ХҮРЭЭЛҮҮЛЭН ЦАГААН БАЙРНЫХАА ҮҮДЭНД ЗОГСОЖ БАЙСАН ГЭЭ БИЗ ДЭЭ.