О.Алтангэрэл: Гэр бүлийн хуулийг өргөн барьж, хүүхэд хамгааллын чиглэлийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Хууль зүйн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн асуудалд онцгойлон анхаарал хандууллаа. Тэр дундаа Гэр бүлийн хуулийг өргөн барьж батлуулах, хүүхэд хамгааллын чиглэлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүүхэдтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг боловсонгүй болгож хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд онцгой анхаарч ажиллана. Мөн энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль дүрэм, журмуудыг судалгааг хийж, зохих арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүй дотоод хэргийн сайдад даалгалаа.
Мөн олон улсын болон дипломат төлөөлөгчийн газруудын аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг авч хэлэлцлээ. Монгол Улсын хувьд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа монгол иргэн, гадаад иргэн, харьяалалгүй хүн ялгаварлалгүйгээр Эрүүгийн хуульд заасан нөхцөл журмын дагуу хамгаалагдах ёстой. Тиймээс Монгол Улсын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллагуудтай холбоотой, харуул хамгаалалттай холбоотой зүйлс дээр онцгойлон анхаарч ажиллана. Мөн Монгол Улсын иргэд эрүүл аюулгүй орчинд хуулийн хамгаалал дор өөрсдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалуулах эрх чөлөөтэй холбоотой зохих арга хэмжээнүүдийг авч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл надад даалгалаа” гэв.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БИ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭН БАЙНА СУРГУУЛИАС ХҮҮХЭД ХӨӨЖ БАЙНА САХИЛАГҮЙ ГЭЖ ХӨӨЖ БОЛОХ ЮМ УУ ЭНЭ ХҮҮХЭДИЙН ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙГАА АСУУДАЛ БИШҮҮ ЭНЭ АСУУДАЛИЙГ БАГА НУУРТ ХЭН ХАРУЦАЖ БАЙДАГ ЮМ БЭ одоо 8 рангид сурч байх ёстой хүүхэд энэ т�##�аар надад хариулт өгөөч