УЛС ТӨРУлс төрийн мэдээ

₮8,6 саяын төсөв бүхий "Б.Дүгэржавын нэрэмжит чөлөөт арга хэмжээ" гэсэн цаасыг худал гэв

Цахим орчинд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавын нэрэмжит чөлөөт арга хэмжээ зохион байгуулагдах тухай мэдээлэл хөврөөд байна.

Тодруулбал, энэ сарын 14-нд болох арга хэмжээний санхүүжилтэд 8,6 сая төгрөг төсөвлөж хөгжөөнт тоглоом, нийтийн бүжиг, амьд хөгжмийн хамтлаг, DJ, соёлын төвийн уран бүтээлчдээс гадна согтууруулах ундаанд зарцуулагдахаар тусгасан хөтөлбөр бүхий бичиг гарч ирсэн юм.

Иймд бид "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавын туслахтай холбогдож тодруулахад, "Тухайн бичгийг хараад гайхлаа. Албан ёсны тамга тэмдэггүй юм билээ. Ийм үйл ажиллагаа зохион байгуулна гэдэг худал. Харин тавдугаар сарын 14-нд Гашуунсухайт-Ганцмод боомтын чиглэлийн төмөр замын хил холболтын ажил эхлэх гээд бэлдэж байгаа" гэв.

Б.Дүгэржавын хувьд гурван жилийн өмнө Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад сүр дуулиантайгаар халагдаж байлаа. Тодруулбал, Засгийн газрын 2022.08.17-ны өдрийн хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан, гацаасан гэж үзэж, огцруулах шийдвэрийг гаргасан билээ. Улмаар хэсэг чимээгүй байсны эцэст "Тавантолгой төмөр зам" ХХК-ыг удирдахаар томилогдсон байдаг.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ажиглагч
Ажиглагч
5 сар 7, 2025 16:58

Ажил унагаасан хүн авилг�##�аар дараагийн даргийн ажилд очих уу,энхрий хайрт ман намд маань боловсон хүчний нөөц байдгүй юм уу, хамгийн сайн хулгайч, луйварчидаа бүтээмжийн,хян�##�тын минежир ,элчин зөвлөх гэх шиг шинээр орон тоо гаргаж хөлсөө дуслуулан өнөө маргаашаа яая гэж байгаа ард түмэнийг онцгой өндөр татвараар мөлжин тэжээх шаардлага юу байнаа, засаг унахад өөрсөдийгөө хамга�##�ах мэргэжилийн луйварчин, хулгайчидын арми бэлдэж байн уу

Зочин
Зочин
5 сар 7, 2025 19:41

hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud

Зочин
Зочин
5 сар 8, 2025 06:17

Х�##�занбүргэдэй төслийг амьд байх хугацаандаа явуулахгүй гэж хэлсэний төлөө аймгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн.Унаган нутгаа хордуулах дуртай хэн байх билээ.Эрдэнэбүрэнгийн УЦСын төслийг харин ч сайн явуулж байсан.

Холбоотой мэдээ

Back to top button