НИЙГЭМНийгэм мэдээ

Өнөөдөр: Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нээлт Төрийн ордонд болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

9:00 цагт:   Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нээлт Төрийн ордонд болно.  Холбогдох утас: 91122828, 88057167

11:30 цагт: Монголын сувилагчдын нийгэмлэгээс “Сувилагч нарт ганц олдсон боломж сувилахуйн хөгжлийн ордон хаана байна” сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.

12:30 цагт: Desant, Ginjin, Boogii нарын хамтарсан “Ин Да Хүрээ” тоглолтын талаар Корпорейт төвд мэдээлэл өгнө.

14:00 цагт: “Тендер-хувийн хэвшлийн оролцоо” хэлэлцүүлэг Улаанбаатар зочид буудалд болно. Утас: 99995605

15:00 цагт: Л.Норовсүрэн гуайн “Сэтгүүл зүйн нэвтэрхий толь” номын нээлт МУИС-д болно.

  • Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн үзэсгэлэн Соёлын төв өргөөнд гарна.
  • "Үндэсний бичиг-Өв соёл" тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 12-ныг хүртэл гарч байна.
  • “Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд зургаадугаар сарын нэгнийг хүртэл үргэлжилж байна.
  • Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Орон нутагт:

  • Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.
  • Сэлэнг аймагт  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мод тарих өдрүүд энэ сарын 9-нийг дуустал үргэлжилнэ.

Хилийн чанадад:

  • АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-нд  болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.
  • Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 8, 2025 12:20

Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойг хэд хоног үргэ лжлүүлдэгийм бэ ? Аль хэдийнээс хойш л уулзаж учр аад л, ууж идээд л, шагнаж урамшуулаад л бсан ш дээ ! Гэтэл өнөөдөр тэмдэглэж эхлэх аятай юм бичсэн байх ым, ёстой сонион...,,

Холбоотой мэдээ

Back to top button