Top StoriesСурвалжилга

Сурвалжилга: Хотын төвөөс хөөгдөөд 7 жил болсон 100 айлынхан "Шинэ 100 айл"-ыг агуулахгүй хэмээн голж, нүүсэнгүй

Барилга байшин барих, мөн дотоод засалтай холбоотой ажил хийхийн тулд “100 айл руу 100 явдаг” гэх үг бий. Нэг үгээр хэлбэл Нийслэлд төдийгүй, улсын хэмжээн дэх барилгын материалыг цогцлоосон ганц зах нь 100 айл болоод удаж байгаа.

Тодруулбал, тухайн зах нь 1990-ээд оны эхэн үеэс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2023 оны байдлаар тус газарт ойролцоогоор 1100 орчим түрээслэгч, 102 жижиг цех, үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж буй. Талбайн хувьд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны 30 га-г эзэлдэг гэсэн үг.

Улмаар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилгоор "100 айл" барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр 2018 онд гарсан. Үүний дагуу барилгын материалын худалдаа эрхлэгчдийг хотын баруун бүс буюу "Барилгачин худалдааны төв" рүү, зүүн бүс буюу шинэ "100 айл" худалдааны төвүүдэд хуваарилахаар төлөвлөж байсан.

Үе үеийн хотын дарга нарын толгойн өвчин болсон "100 айл" барилгын материалын захыг хотоос гаргах агуулга дахин сэргэв. Учир нь хотын дарга Х.Нямбаатар /2025-04-30/-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд барихаар төлөвлөж байгаа "Хайрхан" нэгдсэн захын үйл явцтай танилцах үеэрээ "100 айлын барилгын материалын захыг "Шинэ зуун айл" худалдааны төвтэй нэгтгэх агуулгаар захын удирдлагуудтай уулзаж, хурдасгана" хэмээсэн юм.

Гэрэл зургийг: Г.Золбоо, Байршил: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл

Өдрийн 14.00 цаг. Түм түчигнэж, бум бужигнасан хуучин 100 айлд хүрэлцэн ирэв. Автомашины нэгдүгээр эгнээнд буй автомашинуудын нэг хэсэг нь аваарын гэрлээ анивчуулж, зарим нь түр зогсоогоод цоожлоод явсан байлаа. Энд зогсоол ховор тул эл үзэгдэл тийм ч содон сонин биш хэмээн худалдаа эрхлэгчид хэлж байсан юм.

Түгжрэлийн гол шалтгаан гэгдэж, долоон жил нүд үзүүрлэгдсэн "100 айл" барилгын материалын захын худалдаа эрхлэгчид "нүүхгүй" гэх байр суурийг илэрхийллээ.

100 айлыг нүүлгэнэ гэхэд татгалзаад байх зүйл байхгүй. Улс орны хөгжил, Улаанбаатарын түгжрэлийг сааруулж чадна гэж үзэж байгаа бол боломжтой байршилд нүүхэд ямар ч асуудал үүсэхгүй.

Барилгын материал зарна гэдэг хүнсний бүтээгдэхүүн зарахаас тэс өөр ойлголт. Жижиг талбайд бараагаа харуулаад сууж болох ч цаана нь хэдэн тонноор нь багтаахаар агуулах байх шаардлага үүсдэг. Гэтэл Шинэ 100 айл худалдааны төв тийм биш. Гаднаас нь харахад сайхан лангуу байгаа боловч агуулахыг ер шийдэж өгөөгүй байсан. Одоогийн бидний худалдаа эрхэлж буй 100 айлын ойр орчимд агуулахууд байдаг. Тиймээс агуулах, лангуу, зогсоол гэх мэт зүйлсийг цогцоор нь шийдчихвэл нүүхэд бэлэн байна.

Анх "100 айл"-ын нэг давхарт үйл ажиллагаа эрхэлж буй худалдаа эрхлэгчдийг нүүлгэнэ гэж байсан. Гэтэл одоо тэр үеийнхээс өөрчлөгдөж, бүгд хоёр, гурван давхар болгож барилгаа өргөтгөсөн. Нүүлгэнэ гэж үе үеийн хотын дарга нар ярьж л байдаг. Гэхдээ энд хүмүүс удаан төвхнөчихсөн, амьдралаа залгуулсаар яваа. Нүүнэ гэж худлаа л байх.

Эхний жил түрээсийг төр даана гэх шийдвэрийг тухайн үедээ гаргаж байсан. Гэхдээ нэг жил даалгалаа гэхэд дараагийн олон жилүүдэд хэрхэх вэ. Шинэ 100 айл гоё, тийшээ нүү л гээд байдаг. Тэр худалдааны төвд үзэсгэлэн худалдаагаар очиж ажиллаж үзсэн. Хүмүүс тэр бүр очдоггүй юм байна лээ.

100 айлын түгжрэл нэг л зүйлээс шалтгаалдаг. Нэгдүгээр эгнээнд машин байрлуулдаг нь. Угаас зогсоол муу байдаг учраас "хурдан ороод хэрэгтэй юм аа аваад гарах болохоор түр байрлуулчихъя" гээд үлдээдэг. Автомашины замын бүхэл бүтэн нэг эгнээ урсахгүй болчхож байна шүү дээ.

Сүхбаатар дүүргийн иргэн "100 айл барилгын материалын зах руу барилга барих гэж байгаа бүх хүмүүс ирнэ. Нэг удаа ирээд бүх зүйлсээ цуглуулан авах боломжгүй учраас дахин дахин ирнэ. Энэ хавь зогсоолгүй учир нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулчихдаг. Үүнээс болж түгжрэлийн улаан бүс болдог.

Томоохон зах худалдааны төв хотын төвд байрлах нь буруу л санагддаг. Шинэ 100 айлыг байгуулаад олон жил болсон. Гэтэл энд худалдаа эрхлэгчид барилга байшиндаа хорогдоод явахгүй байгаа санагддаг. Нийслэл түгжрэлээ бууруулахын тулд ямар нэгэн байдлаар 100 айлын худалдаа эрхлэгчидтэй тохирч, хурдан хугацаанд нүүлгэх хэрэгтэй. Тэгж байж бага ч гэсэн түгжрэл буурах боломжтой гэж бодож байна" хэмээсэн юм.


-Ашиглалтад ороод хоёр жил болсон ч цөөн түрээслэгчтэй, эл хуль ШИНЭ 100 АЙЛ-

Шинэ "100 айл" худалдааны төв нь Дүнжингарав худалдааны төвийн зам дагуу байрлаж, 2023 оны зургаадугаар сарын 25-нд ашиглалтад орсон. Тус төв нь хоёр давхар, дөрвөн блокоос бүрдэж байгаа бөгөөд нэг давхарт нь хувь бизнес эрхлэгчид, хоёрдугаар давхарт нь том худалдааны заал байрлахаар төлөвлөсөн байдаг.

Бид өдрийн 13.00 цагийн үед "Шинэ 100 айл" худалдааны төвд очив. Гаднах зогсоолд нь ойролцоогоор 20 автомашин зогсож байсан бөгөөд цөөн тооны түрээслэгчтэй, худалдан авагчид багатай байсан юм. Гаднаасаа талбай ихтэй, сэлүүхэн боловч олон тонны бараа буулгах, агуулах байрлуулах газраа шийдээгүй байв.

Гэрэл зургийг: Г.Золбоо, Байршил: Шинэ 100 айл худалдааны төв

Тухайн худалдааны төвд лангуу түрээслэгч дараах байр суурийг илэрхийлсэн юм. "Хотын төвийн "100 айл" захыг бодвол эмх цэгцтэй, хотын төвийн түгжрэлд орохгүйгээр ажилдаа ирж очих боломжтой. Төвөөсөө зайтай байх нь нөгөө талаараа сул талтай. Яагаад вэ гэвэл, зөвхөн зорьсон хүмүүс л ирж худалдаа хийнэ. Тэр утгаараа ашиг орлого багатай. Мөн олон тонны бараа буулгах боломж багатай. Агуулах хол учир бараагаа зөөхөд бэрхшээл учирдаг. Хэрэв "100 айл" худалдааны төв наашаа нүүж ирээд нэг байршилдаа төвлөрчихвөл дээр л санагддаг" хэмээсэн юм.

Харин борлуулалтын албаны зүгээс "Барилгын талбайн дийлэнх хэсэг түрээслэгчгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хотын төвийн түгжрэлийн гол шалтгаан өргөн хэрэглээний дэлгүүр бус барилгын материалын зах байгаа нь буруу шүү дээ. Тиймээс хуучин 100 айлд худалдаа эрхэлж буй хүмүүс энд ирэх хэрэгтэй" хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
64 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хотоос гаргасан нь зөв шүү

Зочин
Зочин

ene tom zahuudiig bugdiig ni gargaval taarna

Зочин
Зочин

захууд бол түгжээний гол нөлөө шүү

Зочин
Зочин

хотын зах уруу гаргачих�##� болно ш дээ

Зочин
Зочин

энэ дандаа захаас байжсан улс төрчид нь хөдөлж өгөхгүй байгаад байгаашд

Зочин
Зочин

Нийтийн хөдөлгөөнд саад болж, бусдын зорилгыг хойшлуулах маш том нүгэл.

Зочин
Зочин

МАНАЙ ТОМ АХЫН ДҮҮ ДУНДХАЙ НЯМБААТАР АХ ГАНЦ ТҮРХРЭЭД ТҮЦ г СӨНӨӨСӨН ОДОО МАНАЙ АГАА ГАНЦ ОРИЛОХОД ЭНЭ 100 АЙЛ ЧӨТГӨР ШУЛАМ РУУГАА ХУЖАА БАРААГАА ЧИРЭЭД ТОНИЛМОЙ ТЭР АГУУЛАХ МАГУУЛАХАА ӨӨРСДӨӨ ШИЙД НАРАНТУУЛЫГ ОДОО НҮҮЛГЭНЭ ДА ХҮРЭЭГ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИНА МУИС УБИС ШУТИС АШУИС ХУВИЙН ТОДОТГОЛТОЙ БҮХ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ХӨӨЖ ГАРГАНА ТЭДЭНД ЭСГИЙ ГЭР ӨГНӨӨ ИНГЭЭД ХОТ АМАР АМАГЛАН БОЛНОО.ЯАРМАГ НИСЭХ ТУСДАА УЛС БОЛСОН ОДОО ВИЗТЭЙ БОЛГОНОО ИНГЭЭД НҮҮХ БЭЛТГЭЛЭЭ ОДООНООС ХИЙЖ ЭХЭЛМОЙ ЭНЭ БОЛ ЭХ ОРОНЧ САНААЧЛАГА АЖИЛ ШҮҮ ХУРДАН ТОНИЛЦГОО

Иргэн
Иргэн

Үнэн хэцүү газар зогсоол байхгүй үнээ байнга дураараа нэмнэ нүүсэн нь дээр

Зочин ргээчинзочиргэгин. Иргэнирзочиниргэггэн
Зочин ргээчинзочиргэгин. Иргэнирзочиниргэггэн

100 айлын суурин хятадууд ыг нүүлгэх нутаг буцаах хэрэгтэй

Зочин
Зочин

zahuudaa hotoos z##luulalda tugjee chine

Зочин Иргэн
Зочин Иргэн

Зах холдоо зүгээр, хужаа нар их байдаг байх.

Бадамханд
Бадамханд

Түцнийхэн шиг бүгдийг нь трактороор түрүүлээд бүх бараа таваарыг нь гаргаж хаяад газраа чөлөөл .Бүгд адилхан улныхан биз дээ. Баян хятадуудыг нь үлдээх байлгүй эсвэл хотын тавд газар өгөх байлгүй дээ. Хүчрэхгүй байж магадгүй бүх цагдаа нар дээр цэргийн з�##�уучуудыг дайчлана биз дээ.

Зочин
Зочин

Зах гэдэг нэрээ сайн бод

Зочин
Зочин

Tanaix yagaad dandaa eem debil tenegduu bicdegiin kk “нүүлгэн шилжүүлэх агуулга дахин сэргэв” unen debil xaxa

Зочин
Зочин
Reply to  Зочин

Цэвэр хуужаа хэл найруулга байна. Мэдлэг боловсрол байхгүй адгийн шаарууд монголд сэтгүүлч болдог.

Зочин
Зочин
Reply to  Зочин

uuruur yu geh yum boloo

Мал
Мал

Нямбаастай �##��##�цаарай эсвэл үхцгээ

Irgen
Irgen

100 ailiin zahiig nuulgeh heregtei hotiin tuviin tugjirel gaigui bolno
Nyambaatar iig hariy daa

Зочин
Зочин

Шинэ 100 айл нээгдвэл Дүнжингарав , Зүүнт�##�ын түгжрэл дийлдэхээ байна.

Зочинолдо
Зочинолдо

100 айлын замын одоо байгаагаас 2 дахин өргөн болгоод траст орсон барилгуудын нурааж зогсоол болгочихвол цэгцрэх юм бишүү

ИргэнБолд
ИргэнБолд

Маанагуудаа манайхан шиг хортой барилгын матери�##� дүүрэн захаа хотын төвд байлгадаг улс хаан ч байхгүй шүү

Иргэн
Иргэн

МАН- төрийн эрх барихаасаа илүү сүйтгэж байгаа шүү!!! Ямар ч барьцгүй, шийдвэр нь эргэж буцсан, холион бантан МАХн- хувхай толгойтнууд!!!

Зочин
Зочин

Шинэ зуун айл чинь Дүнжингарав, Нарантуулын түгжрэл дээр түгжрэл нэмэхнээ

Зочин
Зочин

АГУУЛАХЫН МӨНГИЙГ НЬ МАН ИДЧИХЭЭ БИЗ ДЭЭ!!!!

Зочин
Зочин

Хужаагийн эдийн засгийг дэмжигч ард түмнээ шулагч луйварчин зах нэртэй б�##�иар юмнуудыг бүгдийг нь хөөж гаргах хэрэгтэй

Зочин
Зочин

Хотын дарга захуудаа нүүлгэж чадах ганц хүн шүү Нарантуул бөмбөгөр өгөөмөр 100 айл машины захыг хүчээр нь нүүлгэх гүй бол эв зүйгээр ярилцаад хэзээч нүүхгүй нүхнүүд шүү

Зочин
Зочин

100айлынхан мөнгөтэй ТҮц-нийхэн биш.Нямбаатарын хоншоор дутна

Gol
Gol

Нүүлгэхгүй бол энэ газар шиг заваан дээр нь түгжрэлийг маш ихээрээ ихэсгэж байна.

Зочин
Зочин

Хуучин 100 айлыг хаа Бүгд шинэ рүү очино !.

Нам бус харьяат энгийн хүн
Нам бус харьяат энгийн хүн

Шинэ 100 айл худ�##�дааны төв рүү нэг очоод үзээрэй. Тэнд агуулах сав байхгүй жижигхэн зах юмуу гэмээр сонин газар бсан

зочин
зочин

үтэр түргэн нүүлгэх нь зөв, нүл хиймийн бодис агаарт дэгдэж бга, үнэр танартандаа өөрсдөө ч хордож, өвчилж, үхэж үрэгдэж бга, олон улсын стандартанд нийцээгүй хориотой аюултай бүсэд амьдардаг оршин суугчдыг нүүлгэх юм уу

Д.Чинзориг
Д.Чинзориг

Хурдан нүүлгэх хэрэгтэй!Яамар ч улс орон хотйн төвдөө цкмент зараад шил толь зүсээд хөрөө раам ажиллуулж байсан юм бж!

Зочин
Зочин

Улс чиний газар биш гээд булаагаад авах хэрэгтэй түцийнхэнд яаж хандсан яг л тэгж ханд хэнд ялгавартай байж болохгүй

Zochin
Zochin

Түцийг нүүлгэж болсон юм чинь 100 айлыг нүүлгэнэ.

Жаргал
Жаргал

/Нүүх хэрэгтэй. Тэр хавийг амьдрах аргагүй болгосон

иргэн
иргэн

Нүүлгээ,100 айлаас авдаг хүн байгаа авдаггүй хүн байгаа авдаг нь их байлаа гэхэд дор хаяж 5 жилд нэг л авна гэхдээ т�##�хи биш 5 жилд 1 удаа шинэ 100 айл явахад яадгийн

Зочин
Зочин

Одоо болоо ш дээ, хичнээн олон жил новширлоо. Нүүлгэ!!!

Зочин
Зочин

Шинэ 100 айл төвийн жинхэнэ бариулсан эзэн нь ямар хүн байдаг вэ? Гадуур ярих нь, Хятад хүн байдаг л гэх юм билээ. Хотын дарга тодруулсан уу?
Түрээслэгчидын түрээсийн мөнгө хэний түрүүвчинд орох бол.

Нара
Нара

Нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж нүүлгэх л хэрэгтэй, хотын өнгө үзэмж, түгжрэл буурна, би дэмжиж байгаа

зочин
зочин

100 айлын захыг бүгдийг нь нүүлгэж орчиныг нь цэвэр болгож хороолол болгох хэрэгтэй олон жил бугшсан орчин муутай хуучны хятадууд их сууршин амьдардаг бохир газар бсн одоо ч үр удам нь бга

Зочин
Зочин

Ай хөөрхий

Зочин
Зочин

irgediinhee gazariig bolhoor shuud ingeed avchdag tegsenee gadaadduud manai gazar nutgiig hoorondoo zarj urj baihad haraad l suuj baidag

Нам бус харьяат энгийн хүн
Нам бус харьяат энгийн хүн
Reply to  Зочин

Энийг сурв�##�жилж чадахгүй хэрэггүй зүйл хошуу дүрэх юмаа энэ сэтгүүлчид

Зочин
Зочин

гол хэрэглэгчид нь хойд хэсэгтээ, lager луугаа байхад, тийш нь томхон газар чөлөөлөөд барьв�##� жинхэнэээсээ нүүх байхдаа. Дүнжингарав тийш бол зах зээлээсээ хол бүтэхгүй дээ. Хэрэглэгч юу хүсч байна гэдгээ тооцоолохгүйгээр барилгаа барьчихаад одоо тийшээ нүү гээд байдаг буруу байх.

Zochizochinn
Zochizochinn

Zuun ailiin rne barij bda olon davhar bairuudig yarihgui yim,ene arsil yum,dargabarih u

Bla bla
Bla bla

Eroosoo yumiig tolowloxgvi shuud xiigeed bgam chne argagvi yumdaa teneg Nymbaa s#aa

Зочин
Зочин

100 айлаас өөр газруудад зөндөөн барилгын дэлгүүрүүд байна. Бид заав�##� 100 айл явдаггүй. Харин 100 айлд давхар зогсоолууд бариад' зай болгоныг зогсоол болгочихвол зүгээр шүү

Зочин
Зочин

Odoo 100ailiig hvvlgeh tsagn bolson gej bodoj bnaa nvvlgene gej yrisaar baigaad hedench jiliin nvvr vzej bndaa odool Nymbaatar dargiin hvchiig harii tvvzend hvchee gargai baisan shig 100ailiin tvreeslegch nart ymar zorigtoi shiid gargahn sonirhol tataj bna

ириргэниргэгэ
ириргэниргэгэ

Тэнд дахиад түгжрэл бий болно

Зочин
Зочин

Бүх юмыг нүүлгэнэ хаана бооно хөөнө тууна гэх юм даа. 100 айлд хороолол барихын оронд ханг�##�ттай зогсоол хийгээд өгчихвөл түгжрэл буурахл байх. Ядаж худ�##�дагч нар нь нэгдсэн зогсоолтой бол. 2-3 хэсэгт томхон зогсоол хэрэгтэйшд.

Зочин
Зочин

Nuugeechee urdaa zogsool ch baihgui huwia hicheesen ymnuud 2 taliin mashin ywah egneeg haaj mashin tawij hamag tvgjrel vvsgedeg urdaa zogsoolgui bvh gazruud nvv eswel urdaa mashinii zogsool garga 4 egnee ywah zamiig dan 2 taliin 1r egneeg haaj mashin boognvvldeg

Зочин
Зочин

Эхлээд авилга хороолол о.богдуул Зайсан хаус г.нүүлгэх зөв

Зочин
Зочин

Зөвшүү Нямбаатраа 100 айлыг хотоос маш яар�##�тай �######�уул хотын түгжрэл эмх замбараагүй байдлын 50%г бүрдүүлж бгаа 11р хорооны оршин суугчид төрийн байгуулгуудын үйл ажиллагаанд ноцтой х�##�даад удлаа 100 айл ажиллахгүй өдрийг хараад бгаараай түгжрэл бхгүй дамын ганзгын наймаачдыг хурдан �######�уул төр төмөр нүүрээ гаргах цаг болсон

Зочин
Зочин

Хойшоо 7 бууд�##� руу

Холбоотой мэдээ

Back to top button