Хойд Солонгос хэд хэдэн баллистик пуужин харважээ

Хойд Солонгос өнөөдөр /2025.05.08/ Зүүн тэнгис буюу Японы тэнгис рүү ойрын тусгалтай хэд хэдэн баллистик пуужин харвасан гэж БНСУ-ын зэвсэгт хүчин мэдэгдсэн байна. Сүүлд Хойд Солонгос гуравдугаар сард баллистик пуужин туршин харважээ.
Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний штабуудын нэгдсэн хороо (JCS) мэдэгдсэнээр өнөө өглөөний 08:10 минутад Хойд Солонгосын Вонсан хотоос ойрын тусгалтай баллистик пуужингууд хөөрсөн аж. “JCS” мэдэгдэл хийхдээ “Манай зэвсэгт хүчин нэмж пуужин хөөргөснийг сайн ажиглаж, Хойд Солонгосын баллистик пуужингийн талаарх мэдээллийг АНУ, Японтой нягт хуваалцаж байгаа” гэсэн байна.
Гуравдугаар сард АНУ,БНСУ хоёр хамтарсан цэргийн сургуулилт хийсний дараа Хойд Солонгос тэнгис рүү баллистик пуужин харвасан байна. Доналд Трамп ерөнхийлөгч болсноос хойш БНАСАУ хоёр удаа пуужин харвалаа. Хойд Солонгос болон ОХУ-ын харилцаа сүүлийн үед илүү гүнзгийрч байгаа. Үүнтэй холбогдуулан Хойд Солонгос томоохон өдөөн хатгалга бүхий үйлдлүүд гаргахгүй байгаа юм.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.