О.Батнайрамдал: Монголын талыг оролцуулалгүй “Антре ресурс” ашиг хуваах, хамтран ажиллах гэрээ хийсэн

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Оюу толгой”-д хоёр гадаад компани ашиг хуваах гэрээ хийхдээ Монголын талын оролцоо, эрх ашгийг хангахгүйгээр гэрээгээ албажуулсан талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Оюутолгойн орд дээр “Оюу толгой ХХК”, “Антре ресурс” гэдэг хоёр гадаад компани ашиг хуваах хамтран ажиллах гэрээ хийхдээ монголын талыг оролцуулаагүй. 76 хуудас гэрээнд монголын талын ямар нэг ашиг сонирхол оруулахгүйгээр албажуулсан байна. “Оюу толгой” бол монголын хамгийн том стратегийн орд. Бид хуулийн дагуу хувийн хэвшлээр хайгуул хийлгэж ордыг тогтоосон бол 34 хувийг нь үнэ төлбөргүй эзэмших, АМНАТ-аар орлуулах хуулийн зохицуулалттай. Гэтэл энэ гэрээг монголын талын ямар ч оролцоогүйгээр гурван сарын өмнө байгуулсан байна.
Мөн энэ гэрээний дагуу “Оюу толгой ХХК”, “Антре ресурс” ашгаа 20/80-аар хуваахаар тогтсон байна. Энэ ашгийн хуваагдалд монголын тал огт байхгүй байна. Энэ бол эмгэнэл. Ийм том стратегийн орд дээр хоёр гадаадын компани ашгаа хувааж, монголын эрх ашгийг хөндөлгүй орхисон байна.
- Нэгдүгээрт, Яагаад бидний авах ноогдол ашиг хойшлоод байдаг вэ гэхээр бид маш том зээл “Оюу толгой”-гоос авдаг. Зээлийн хүү нь 10 хувь. “Антре ресурс” мөн адил “Оюу толгой”-гоос зээл авдаг. Үүгээрээ бүтээн байгуулалт явуулж, эргээд ашгаа авна. Гэтэл энэ зээлийн хүү нь монголын талын зээлээс 4.5 дахин бага.
- Хоёрдугаарт, Бид Оюутолгой дээр 34 хувь эзэмшиж байгаа боловч 34 хувьд ноогдох зэсийн баяжмалаа өөрсдөө борлуулах эрхгүй. Харин “Антре ресурс” өөрт ноогдох зэсийн баяжмалын бүтээгдэхүүнээ өөрөө авч, борлуулах бүрэн эрхийг гэрээгээр олгосон байгаа юм.
Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Яагаад яаралтай вэ гэвэл 2025 онд хоёр лицензийн талбай руу олборлолт орж эхэлнэ. Гэтэл манайх тэднээс ямар ашиг авах нь одоог хүртэл тодорхойгүй байна. Тиймээс энэ асуудлыг эцэслэж Засгийн газар яаралтай Оюу толгойтой хэлэлцээрт орж, УИХ-аар уг асуудлыг оруулан албажуулах ёстой.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Рио тинто гэгчийг хөөн �######�уулах хэрэгтэй юм байна. Тэд Монголчууд бидэнд ашигтай зүйл нэгийг ч хийхгүй нь тодорхой болжээ.
Эзэнгүй улс шиг л байх юм