“Оргил МГЛ” ХХК-ийн барилгыг албадан буулгаж байна

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төв талбайн урд байрлах хуучин Ленин клубийн барилгыг 1929 онд барьж ашиглалтад оруулсан.
Хамгийн сүүлд 2006 онд барилгын доорх газар 10610 ам.метр талбайгаар бүртгэгдэж, 2018 оноос хойш үйл ажиллагаа эрхлэгч, газрыг ашиглагчдад цөөнгүй өөрчлөлт орж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хуучин Ленин клубийн газар ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгөд бүртгэлтэй байсныг залилж, тухайн газраас хууль бусаар эзэмшсэн байж болзошгүй асуудалд Эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Уг асуудалтай холбогдуулан өнөөдөр хуучин Ленин клуб байрлаж байсан объектын залгаа байршилд зөвшөөрөлгүйгээр барилгын каркас угсарч байсан “Оргил МГЛ” ХХК-ийн барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна. НЗДТГ-ын дарга Д.Амгалан болон холбогдох албаныхан байршил дээр нь ажиллалаа. Тодруулбал, “Оргил МГЛ” ХХК-ийн эзэмшилд хууль бусаар орсон 748 ам.метр талбайг чөлөөлөх тухай 3 шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд тус компанийн барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгосон зэрэгт үндэслэн барилгын каркасыг албадан нурааж, газрыг чөлөөлж байгаа юм.
2017 онд иргэн Б.Дэлгэрмөрөнгөөс 322 ам.метр газрыг “Оргил МГЛ” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлж шийдвэрлэсэн, мөн газрын талбайн хэмжээг нэмэгдүүлсэн зэрэг асуудлыг мөн хууль хяналтын байгууллагаар шалгуулж байна.



Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ҮҮНИЙГ ЗАРСАН НӨХӨРТ БАЯР ХҮРГЭЕ ЭНЭ ЧИНЬ МОНГОЛ ХҮНИЙ АУГАА СУУ ЗАЛЬ ЮМ ШҮҮ ДЭЭ ХУДАЛДАЖ АВСАН НӨХДҮҮДЭЭ ТА НАРТ ГҮН ЭМЭГНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕЭ АРХИ УУЦГАА ХҮҮХЭНД СТРЕССЭЭ ТАЙЛЦГАА НУРААЛГАСАН БОЛОХООС ҮХСЭН БИШ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ТОНГОРУУЛААЛ БИЗ ЯАДЫН БЫСДА БИ ТА НАРТ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД ГАЗАР ӨГНӨӨ ЗҮГЭЭР АНДУУДАА БОСООД ИРАА
зөв хэн дуртай нь хотын төвд барилга барьдаг болоо юу манайх шиг муухай хот �##�гаа Москва энэ тэрийг хараач дээ
Төр төмөр нүүр байдаг бол ХУУЛЬ БУС ЮМАНД гаргах нь зөв БУСАД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИДАД ДОХИО БОЛГО.
Хулгайчдын луйварчин үхэр монгол авгай з�##�ьтай авгай хөрөнгийн хураа.барилгын нураа.зөв³