Гадаад мэдээДЭЛХИЙ

Пакистан цөмийн зэвсэг хариуцдаг албаа хуралдуулах болжээ

Пакистан өнөө өглөө /2025.05.10/ Энэтхэгийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн байна. Үүний дараа тус улсын ерөнхий сайд цөмийн зэвсгийг хариуцдаг дээд байгууллагаа хуралдуулах тушаал гаргажээ. Пакистан өнөө өглөө Энэтхэгийн эзэмшдэг Кашмир мужид довтолгоо явуулсан байна. Орон нутгийн цагдаагийн алба мэдээлэл хийхдээ халдлагын улмаас таван хүн амь үрэгдсэн гэжээ.

Халдлагын дараа Энэтхэгийн арми мэдэгдэхдээ, Пакистан баруун хил дагуу дрон, пуужингаар цохилт өгч, нөхцөл байдлыг илэрхий хурцатгасан үйлдлээ үргэлжлүүлж байна хэмээжээ. Пакистаны тал мэдээлэл хийхдээ довтолгооны өмнө Энэтхэг гурван агаарын бааз руу пуужин харвасан гэсэн юм. Хоёр орны хооронд үүсээд буй хурцадмал байдлыг намжаахыг олон улс уриалж байна. Энэтхэг, Пакистан хоёр цөмийн зэвсэгтэй орнууд харилцаа нь хурцадвал цөмийн дайн эхэлж магадгүй гэж шинжээчид олон жилийн турш санаа зовж ирсэн.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
5 сар 11, 2025 01:17

Цөмийн дайн хийхгүй.байх!?

Холбоотой мэдээ

Back to top button