Top StoriesГэмт хэрэгНИЙГЭМ

ЗӨСҮТ-ийн захирал байхдаа хуурамч гэрээгээр төсвийн мөнгө шамшигдуулсан Н.Цогбадрах шүүхээс ял сонсов

Н.Цогбадрах ЗӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа хуурамчаар "ажил гүйцэтгүүлэх" гэрээ байгуулан, өөрөө баталж улсын төсвөөс 18 сая төгрөгөөр чиргүүл худалдан авсан байна. Ингэхдээ өөртөө 10 сая төгрөгийг бэлнээр авч, албан тушаалын давуу байдал бий болгосон нь тогтоогджээ.

Хэргийг эхнээс нь өгүүлье.

-Н.Цогбадрах гэж хэн бэ-

АУДС-ийн эмчилгээний факультетыг 1989 онд хүний их эмч мэргэжлээр, Удирдлагын академийг 2004 онд Нийгмийн удирдлагын менежерээр төгссөн. Үндсэн мэргэжил нь Эх барих эмэгтэйчүүд, уламжлалтын эмч бөгөөд 2013 онд ЭМШИУС-д докторын зэрэг хамгаалсан.

Ажилласан байдлын хувьд,

  • 1989-1999 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын хүн эмнэлгийн эрхлэгч эмч,
  • 1999-2004 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмчилгээ эрхэлсэн орлогч,
  • 2004-2008 Чингэлтэй дүүргийн Хүүхдийн сувиллын дарга,
  • 2008-2015 Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн даргын албыг хашиж,
  • 2015 оноос Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар есөн жил ажилласан юм.

-Хэрэг үйлдээгүй гэж мэлзсэн ч нотлогдож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 5.4 саяар торгож, өөрт авсан 10 сая төгрөгийг ЗӨСҮТ-д олгуулахаар шийдвэрлэв-

Улмаар ажиллах байх хугацаандаа буюу 2022 оны Зооноз өвчин судлалын үндэсний төвийн төсөвт тусгагдаагүй ажил болох байгууллагын ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах нэрийдлээр нэр бүхийн компанитай тухайн оны 12 дугаар сарын 16-ны өдөр 18.895.000 төгрөгийн үнэ бүхий тусгай тоноглолтой лабораторийг чиргүүлийн хамтаар хийж гүйцэтгэх тухай гэрээг байгуулсан аж.

Энд дурдагдаад буй чиргүүл 8-9 сая төгрөгөөр бүтсэн, үлдэгдэл мөнгө болох 10 сая төгрөгийн өөрийн жолоочоор дамжуулан бэлнээр Н.Цогбадрах авсан байна. Үүнийг гэрчүүд нотолсон аж.

Хариуд Н.Цогбадрах өөрийгөө өмгөөлөн шүүхэд "Олон нийтэд халдвар тараахаас сэргийлж лаборатори ажилчдаа зөөх, тандалт судалгаа явуулахдаа ажилтнуудынхаа хачиг бүүрэгт хазуулахаас эхлээд галзуу ан амьтан, араатан жигүүртний эрсдэлд өртөх, хүйтэн бороо, цас шуургатай үед майхан нь хийсээд явчихдаг, гэрийн бүрээс нь урагдчихдаг, гэр нь нурчихдаг, үүнээс болоод халдварын эрсдэлд өртөх асуудал жил бүхэн яригддаг байсан. Энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр материалуудыг бүрдүүлж жил бүхэн хөөцөлдөж ажиллаж байсан боловч асуудал шийдэгдэж байгаагүй. Мөнхсайхан сайдад энэ асуудлыг тавихад “шийдвэрлэж өгье, 2  автобус авч өгье” гээд үнийн судалгаа хийгээд байж байтал корона вирус гараад энэ асуудал шийдэгдээгүй.

Би энэ байгууллагыг 9 жил удирдсаны хувьд чиргүүл авч, байгууллагад хэрэгцээтэй зүйлийг нь хямд үнээр авчихлаа гэж баяртай байсан. Харин ямар зардлаас гарсан, ямар зүйлүүд зөрчигдсөн талаар хайнга хандаж хянаж чадаагүй нь миний буруу. Бид хэмнэсэн төсвөө тухайн жилдээ хураалгадаг байсан. Тухайн жил бид нар үндсэн төсвөөсөө 127 сая төгрөгийг буцаан татуулсан. Энэ 18 саяыг нэмбэл 140 орчим сая төгрөг буцаан татагдах гэж байсан болохоор байгууллагадаа хэрэгцээтэй юм авчихъя гэж бодсон. Энийг гүйцэтгэх явцдаа хайнга байж ийм эрх зүйн зөрчилд орсон байгаа. Миний хувьд энэ дундаас мөнгө төгрөг авах, өөртөө давуу байдал үүсгэх юм уу, бусдад давуу байдал бий болгох санаа, зорилго огт байгаагүй" хэмээн мэдүүлсэн байна.

Харин мөрдлөг болоод гэрч нарын мэдүүлгээр албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон нь баримтаар ил болж, прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан зүйл ангиар яллаж шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улмаар шүүх тус хэргийг хянан хэлэлцэн шүүгдэгчид нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. Үүнээс гадна өөрт давуу байдлаар авсан 10 сая төгрөгийг ЗӨСҮТ-д олгуулахаар шийдвэрлэжээ.


-Н.Цогбадрах болон түүнтэй хэрэгт холбогдож байсан одоогийн ЗӨСҮТ-ийн захирал Б.Амгаланбаярын ХОМ-той танилц-

Дээрх хэргээс гадна 2023 онд дэд захирлын хамтаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж байсан.

Тодруулбал, Н.Цогбадрахыг цар тахлын үеэр ариутгал халдваргүйжилтийг өөрийн болон ойр тойрны хүмүүсийнхээ хамаарал бүхий компаниар хийлгэж, хөрөнгөжсөн байж болзошгүйгээр, мөн устгалд оруулах тарвагыг шамшигдуулсан, нэр бүхий эрх мэдэлтнүүдэд бэлэглэж, ашиг хонжоо олдог, хувьдаа завшдаг байж болзошгүйгээр шалгаж, өрөөнд нь нэгжлэг хийж байсан удаатай. Түүнтэй хамт шалгагдсан хүн болох Б.Амгаланбаяр одоо ЗӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байна.

Н.Цогбадрах нь хамгийн сүүлд буюу 2022 онд АТГ-д мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ

  • Нийт орлого - 31 сая
  • Гэр бүлийн орлого - 71 сая /2019 оноос 31 сая төгрөгөөр өссөн дүн/
  • Нийтийн орон сууц 1, зуслангийн байшин 1, авто граш 1 - нийт үнэлгээ нь 1 тэрбум төгрөг
  • Toyota Land 200 автомашинтай - 95 сая төгрөг
  • 78 хоньтой - 11 сая
  • 30 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай
  • 15 саяын үнэт эдлэлтэй
  • 18 саяын хадгаламжтай
  • 690 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлсэн байна.

Харин түүнтэй нэг хэргээр АТГ-д шалгагдаж, өдгөө суудалд нь суугаад буй Б.Амгаланбаярын хувьд 2017 онд тус төвийн албаны даргаар томилогдож, 2019 онд дэд захирал болон дэвшиж, 2023 онд захирлаар томилогдсон байдаг.

Хамгийн сүүлд буюу 2023 оны ХОМ-доо

  • Нийт орлого - 25 сая /2019 оноос 11 сая төгрөгөөр өссөн/
  • Гэр бүлийн орлого 82 сая - /2019 оноос 67 саяар өссөн/
  • Нийтийн орон сууц 2, дуусаагүй нэг барилгатай - 355 сая /2019 оноос 280 саяар өссөн/
  • Суудлын жижиг машин, Lexus, HS 250- 1, Суудлын жижиг машин,Lexus, RX 400- 1- нийт өртөг нь 51 сая /2019 оноос 34 саяар өссөн/
  • Ямаа-20, Адуу-10 - 12 сая төгрөг /2019 оноос 5 сая төгрөгөөр өссөн/
  • Эзэмших-500м2-2, Эзэмших-699м2-1, Эзэмших-700м2-1 гэх гурван газартай - 47 сая төгрөгөөр үнэлэгддэг / 2019 оноос 41.5 саяар өссөн/
  • Үнэт эдлэл - 15 сая
  • Хадгаламж - 3.7 сая
  • Авлага - 85 сая
  • Зээл - 179 сая хэмээн мэдүүлсэн байна.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 14, 2025 08:03

ingeed ilerlee l gehiin horigdoj baigaa yum sonsogdohgui yumdaa

Зочин
Зочин
5 сар 14, 2025 08:04

ingeed ilerlee l gehiin horigdoj baigaa yum sonsogdohgui yumdaa

Зочин
Зочин
5 сар 14, 2025 08:20

хөрөнгө нтр ийг нь хураах хэрэгтэй шүү наад захын хоолны газар тавга хаг�##�в�##� 5-15 нуг�##�ж төлдөг шүү

Зочин
Зочин
5 сар 14, 2025 08:31

ийм хүмүүийг илүү чангаар шийтгэх хэрэгтэй 500к гаар хэрэг хийсэн 500сая аар хэрэг хийсэн ял нь адилхан яваах байгаа шүү

Зочин
Зочин
5 сар 14, 2025 08:51

үнхээр ялзарсан төр засаг юм аа төрийн хурган дарга болгон юм шаасан байгаа

Зочин
Зочин
5 сар 14, 2025 09:01

hurgan darga nar l hamgiin ih hergiig hiij baiga gej

Зочин
Зочин
5 сар 14, 2025 09:23

buur harhnii togloom yumaa neeree

Зочин
Зочин
5 сар 14, 2025 09:34

unheer ichej uhmeer yumbe

Зочин
Зочин
5 сар 14, 2025 10:19

АРИУН САЙХАН НЭР ТӨРИЙГ НЬ АЛААД ХАЯЧИХЛАА ХОРВОО ЧИ ҮНЭН ХУУРАМЧ ЮМ ДАА УУГ НЬ БОЛ ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЛЫГ ШАГАЙЖ ХАРДАГ АЖЛАА Л ХИЙГЭЭД ЯВЧИХГҮЙ

Зочин
Зочин
5 сар 14, 2025 10:38

uhsen baas muu emcheer neeh tug tahih avilagtai temtsehee hgaruulj bgaa um bhdaa muusain zasgiihan

haha
haha
5 сар 14, 2025 11:15

huduunuus hotod orj irsen gachin s#a nuud odoo ene tend zahiral bolood baidgiin.ene tuvd zahiral hiichmeer bolovsroltoi zaluuchuud baigaa daa.nam dagasan huduunii s#anuud odoo bolioochee.s#a

Иргэн
Иргэн
5 сар 14, 2025 13:14

Сүүлийн 30- жилд гавъяат, хөдөлмөрийн баатар болсон хүмүүс хулгай луйварт холбогдох нь хэвийн үзэгдэл болсон!!! Монгол улсад хүний адаг нь улс төрч, эсвэл гавьяатууд болсон!!! Ккк гашуун үнэн

Зочин
Зочин
5 сар 14, 2025 14:46

Энэ их гайгүй зөв хүн л юмсан даа уг нь. 18-хан сая төгрөгт шунаад байхаар ч хүн биш, энгийн даруухан л хүн байдагсан. Ажлын а лдаа л гаргачихаж дээ

Зочин
Зочин
5 сар 14, 2025 17:41
Reply to  Зочин

Энэ төр үнэн дээ дампуурсан төр иргэдээ үнэний төлөө тэмцэхээр хууль сахиулагчдаа иргэдийнхээ эсрэг тавина иргэдээ дарамтлах хууль зохиож бат�##�ана төсөл тендер нэрээр өөрсдийн хамаар�##� бүхий нөхөд аж ахуй нэгж дээ хуу хаман авч идэж ууна лиценз нэрээр гадны хулгайчууд баялага ордоо хэдэн зуун сая,доллар зарна үнэн юм нэг ч �##�ага
Хятадын хуулиар энэ төрд байгаа хулгайчууд бүгд цаазын ялтай хүмүүс монгол улсыг самар ч дампуурлын эрмэгт аваачлаа новш гэж

Зочин
Зочин
5 сар 14, 2025 14:48

Ээ хөөрхий. Өөртөө биш байгууллагадаа л юм авсан юм байна даа. Үнэнээ л хэлж. Ажлын л �##�даа л даа. 18 сая төгрөг зэрэгт хүндээ хөнгөнөөс өгөхөөр хүн бишээ

Зочин
Зочин
5 сар 14, 2025 17:33

Ш�##�гагдаж ял аваад дараа идэж уугч нь хамтрагч нь сууд�##�д сууж байна гээд л болоо өрөвдөлтэй. Эмгэнэлт инээдмийн жүжиг шиг төр

Зочин
Зочин
5 сар 14, 2025 19:58

Нэг гар нь л матаж дээ. Иймэрхүү мөнгөө буцааж татуулахгүй гэсэн юм байгууллагад байж л байдаг. Eр нь төрийн ажил хийх ч хэцүү л болж дээ

Зочин
Зочин
5 сар 15, 2025 07:37

Ene hun tiim yum hiih hun bishee harin ter amgalanbayarig shalgah heregtei odoo 200 unaad shaaj bn gesen

Зочин
Зочин
5 сар 15, 2025 09:49

Хэхэ 10 сая нохойн жогорхой байна ш дээ. Тэгээд ч ямар ч с�##�барынхан улсад буцаан татуулахгүйн тулд байгууллагадаа хэрэгтэй юм авчих юмсан л гэж боддог ш дээ. Тэр бум тэр бумынхнаа яаг ингэж ил болгож зарлаж, эргэн төлүүлж шийтгэл хүлээлгэдэг ч болоосой доо.

зочин
зочин
5 сар 15, 2025 13:29

яасан баян юм бэ.энэ төсөвийн байгууллагад ажилладаг дарга нар.аймаар юма тэр орлогыг нь ээ бурхан минь ээ

Зочин
Зочин
5 сар 15, 2025 14:46

Төрийн одон тэмдэг энгэртээ зүүсэн хулгайч л байна.

ЗочинATG
ЗочинATG
5 сар 15, 2025 15:14

байгууллага бүрийн дарга нар нь ийм хулгайчужд байдаг шдээ. Тэгээд иймхэн ялмѳгѳѳдмбайхаар тэд нар хулгайгаа хийгээд байх юм байна даа. Ядаж 2 жил шоронд суулгаачээ

Зочинпүрэв
Зочинпүрэв
5 сар 15, 2025 16:48

Ийм хачин п.....дыг байх газар нь байлга бандиа хийгээд байж байг

Холбоотой мэдээ

Back to top button