"Хармагтай"-г тойруулан "Шинжлэх ухааны технологийн сорилт туршилт" нэрээр их хэмжээний газрыг "MCS" тэргүүтэй олон компани эзэмшжээ

2023 оноос алт зэсийн Хармагтай ордыг тойрсон газрыг гадны хөрөнгө оруулалттай компаниуд үлэмж хэмжээгээр авч эхэлжээ. “Занаду майнз”-ын эзэмшлийн Хармагтай ордын эзэмшлийн тусгай эрхийг Хятадын “Зижинь” групп авах эсэх асуудал хэлэлцэгдэж байгаа энэ үед тус ордыг тойрсон хайгуул ашиглалтын лицензийг 10 орчим гадаад, дотоодын компани авч эрчимтэй авч эхэлсэн байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Хармагтай ордын талбайгаа 30-аад км зайд тус ордыг тойрсон байдлаар Манлай сумын Жаргалант багийн газар нутгийг дамнан бүрэн сумын хэмжээний газрыг эзэмшсэн нь анхаарал татав.
Ингэхдээ “Нет Зеро Тек” ХХК нь Цогтцэций сумын 2-р баг Билгэх гэх газарт 20 мянган га газрыг эзэмших хүсэлтийг 2023 оны 12-р сарын 28-ны өдөр Цогтцэций сумын ИТХ-аар хуралдаж, зөвшөөрөх шийдвэрийг гаргасан байдаг. Дуудлага худалдааны үнийг 102 тэрбум 190 саяар буюу нэг га газрыг 50 сая төгрөгөөр тооцон ийн тус компанид эзэмшүүлжээ.Opendata-гаас тус компанийн мэдээллийг нягталж үзэхэд, Монгол Улсад бүртгэлтэй “Юрика” болон “М Си Эс Интернэйшнл” компанийн эзэмшилд 2023 оны 5-р сарын 23-нд буюу газар эзэмших хүсэлтээс хэдхэн сарын өмнө үүсгэн байгуулсан компани байв.


Дан ганц тус компани Хармагтайн ордын ойр орчмоос “Ти Эс эй Энержи” компани Манлай сумын Өгөөмөр багийн Хар тээг толгой гэх байршилд 39 мянга га газрыг 2018 онд 20 жилийн хугацаатай эзэмшихээр нэг га-г нь 20 сая төгрөгөөр үнэлц 319 тэрбум 871 саяар, тус компани нь Манлай сумын Жаргалант багт 49 мянган га газрыг нэг га газрыг 399 тэрбум 976 саяар мөн эзэмшжээ.

“Ти Ди Си Си” гэх компани Манлай сумын мөн Өгөөмөр багт 59 мянган га газрыг 2018 оны шийдвэрээр 15 жилээр эзэмших эрхийг нэг га газрыг 20 саяар тооцож 479 тэрбум 999 саяар,

"Вольфсон" компани Өмнөговийн Цогт-Овоо сумын 65 мянган га газрыг 16 жилийн хугацаатай 520 тэрбумаар

ДЭВКО гэх компани Манлай сумын Жаргалант багийн 42 мянган га газрыг 16 жилийн эзэмшилтэйгээр нэг га газрыг 20 саяар тооцож 343 тэрбум 856 саяар, мөн зэргэлдээх 36 мянган га газрыг 16 жилийн эзэмшилтэйгээр нэг га газрыг 20 саяар тооцож 292 тэрбум 728 саяар, хажуудах 37 мянган га газрыг 296 тэрбум, 072 саяар, Шавар толгой гэх байршилд 36 мянган га газрыг 291 тэрбум 128 саяар, Баруун босгын ам гэх байршилд 27 мянган га газрыг 222 тэрбум 904 саяар эзэмших эрхийг авсан бөгөөд Opendata-гаас шүүж үзвэл тус компанийг Ньюком компани 2007 онд үүсгэн байгуулж байжээ.


“Эс Эс Пи салхин энержи” компани 6400 га газрыг 51 тэрбум 487 саяар,
“Талын Энержи” компани 7 мянга 226 га газрыг мөн Манлай сумын Жаргалант багт 57 тэрбум 813 саяар тус тус эзэмшсэн байна.
Дээрх компаниуд бүгд “Шинжлэх ухааны технологийн сорилт туршилт болон байгаль орчин, цаг уурын талбай” гэх нэг ижил тайлбартайгаар газар эзэмшсэн ч энэ чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулдаггүй аж.

"Эс Эс Пи Манлайн энержи" компани нь Манлай сумын Жаргалант багийн Баруун босгын ам байршилд 5037 га газрыг 40 тэрбум 298 саяар,
Зарим эх сурвалжуудын хэлж буйгаар гадны хөрөнгө оруулалттай компаниуд нэг зэрэг, нэг онд олноор гэнэтхэн алт, зэс зэрэг байгалийн баялаг хамгийн өндөр орон нутгийн байршилд Хармагтай ордыг тойруулан ийн газар авсныг гадны компаниуд олноор орж ирэх нөхцөл үүсэж байна уу гэх хардлагыг төрүүлжээ.
Одоогоор уг эзэмшлийн талбай дээрх компаниуд үйл ажиллагаа хийгээгүй ч хэдийнээ төлбөрийг нь төлж, улсад бүртгэлжүүлсэн байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene zugeer panzchin garuud yugaa turshdag yum be
энэ ордыг ахиад үнэлгээнд оруул тэр эдний аваад байгаа газрын доор юм байж л таараа
Bichsen umaa unshsan uu . Heden zuun terbumaar gazar ablaa gej sonsoogui. Galzuu hunii udriin temdeglel
kharmagtaigaa tur ni butsaaj avaad ahiad test yvuulah heregtei
ene ordiig butsaaj avah heregtei neg l notoi
Үндэсний хөрөнгөтнүүд авахгүй бол хятадууд л авна шд, тиймээс тэднээс урьтаж авсан нь харин ч сайн үйл биш юм уу, төлбөр мөнгөө төлөөд л авсан бол ямар хамаа байна аа, яагаад ийм тэнэг байцгаадаг юм бэ, монгол хүн баян байж монгол компани монгол хүнээ, улсаа хөгжүүлж болдоггүй цаг ирээ юу. Орос хятадууд авчихсан бол гөлөг царайлаад л явцгаадаг шд.
ЗА ЭНЭ ХАРААЛ ИДСЭН 30-ГЭРБҮЛИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ АРХИНИЙ АЛУУРЧИНЬ ОДЖАРГАЛ НОВШЫН ХУЛГАЙЛААГҮЙ ЮМ НЭГ Ч ҮЛДСЭНГҮЙ ????????????????
ҮХЭХДЭЭ АВЦАНДАА ХИЙЖ ЯВААРАЙ ТОНУУЛЧ ДЭЭРЭМЧИНЬ МИНЬ .????????????????
Одоо ерөнхийлөгч энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна