НИЙГЭМНийгэм мэдээ

Соёлын яам:“Go Mongolia” хамтын ажиллагааны мэдээлэл өнгөрсөн жилийнх

“Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин хоёр улсын төсвийн 10 сая доллароор Английн премьер лигийн “Fullham “ багийн тамирчдын өмсгөл дээр “Go Mongolia” гэж бичүүлж, ивээн тэтгэж дэлхийн баячуудтай мөр зэрэгцэн, гэр бүлээрэй хөл бөмбөгийн тоглолт үзэж байна” гэх мэдээлэл цахим хуудаст нийтлэгдсэн.

Тэгвэл уг мэдээлэлд дурдагдсан үйл явдлыг нягтлахад “Go Mongolia” брэндийг олон улсад сурталчлах зорилгоор Монгол Улсын Соёлын яам Английн Премьер лигийн “Fulham” хөл бөмбөгийн клубтэй 2024 оны зургаадугаар сарын 9-ний өдөр жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уг гэрээний хүрээнд хийгдэж буй Монгол Улсыг сурталчлах үйл ажиллагааны зураг байв.

Харин төсвийн талаар Соёлын яамнаас тодруулахад, “Тус мэдээлэл нь өнгөрсөн жилийн үйл явдал байна. Ойрын хугацаанд ийм зүйл болоогүй. Төсвийн талаар тодруулж өгье” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button