НИЙГЭМ

Цэнгэлдэхийн зүлгийг хэдэн төгрөгөөр сольсноо бас солихоо нууцалж буй шалтгаанаа тайлбарла

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон зүлгийг шинэчилж сольсон. Есөн жилийн дараа сольсон нь энэ байсан бөгөөд одоо дахин солих гэж байгаа.

Эргэн сануулъя. Өмнө жил дэвссэн шинэ зүлгэн дээр гучаад бөх халтирч, зарим нь гэмтсэн. Хамгийн хүнд бэртэл авсан бөх бол Улсын заан Б.Пүрэвсайхан. Тэрбээр одоог хүртэл аль ч барилдаанд зодоглоогүй хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор О.Хангай тэргүүтэй бөхчүүд, Төв цэнгэлдэхийн захирал Ж.Энхжаргалантай уулзаж, солих эсэх асуудлаар санал солилцож, мэдээлэл хийсэн. Ингээд дахин шинэчлэх шийдвэр гарсан. Энэ шийдвэр гараад хоёр сарын хугацаа өнгөрч байна.

Хачирхалтай нь одоо хуулж байгаа зүлгийг хэдэн төгрөгөөр авсан бэ гэдгийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал болоод Нийслэлийн зүгээс нууцалсаар өдийг хүрлээ. Нэмээд дахин шинээр авах зүлгээ хаанаас, хэдэн төгрөгөөр авах гэдэг ч тодорхойгүй байна. Эл асуудлаар тодруулахад илтэд хаалттай хандаж, булзааруулсан хэвээр. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлага Нийслэл руу "бухаж", Нийслэл харин огт ам нээхгүй байна.

Яагаад одоог хүртэл тендер нь зарлагдаагүй байгаа вэ. Энэ ажлыг хэн гүйцэтгэх вэ. Нууцлаад байгаа шалтгаан ямар учиртай вэ. Тендер зарладаггүй бол яагаад... зэрэг олон асуулт хөвөрч байна. Төв цэнгэлдэх хүрээлэн улсын өмч. Үйл ажиллагааныхаа чиглэлээр нийтэд хамаатай. Үүргийнхээ хүрээнд ч олон бөхийг эрүүл мэндээр нь хохироож, жил болголгүй сольж, үргүй зардал гаргасан энэ байдлаа тайлагнах ёстой. Иймд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал болоод Нийслэлийн удирдлагаас өмнө жил зарцуулсан болоод энэ жил зарцуулан мөнгөн дүнгээ ил болгож, зарлахыг шаардаж байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
5 сар 14, 2025 12:34

гаргасан зард�##�аа үнэн зөвөөр нь тайлагнахгүй бол шоронд хорьж байгаад байца�##�т авах хэрэгтэй

Зочин
Зочин
5 сар 15, 2025 06:34
Reply to  зочин

Маш тодорхой илэрхий зүйлийг асуух гэх мэтээр цаг үрж ажил хийсэн дүр эсгэж ял завшуулж хохирогчдыг улам зовоох хэрэггүй гэмт этгээдийг тэр дор нь шууд шийтгэж байх хэрэгтэй.

Зочин
Зочин
5 сар 14, 2025 19:37

Хятадын бродюр, хавтан, зүлэг мэтийн хоноор бизнис хийдэг арчаагүй хот Нян !

Зочинзочинzochin
Зочинзочинzochin
5 сар 14, 2025 22:30

Novshoo dahij buhchuud unaj berteh yum bol chamaas mungu nehemjilne shuu novshoo

Занги
Занги
5 сар 15, 2025 01:54

Хиймэл зүлэг буруу технологиор тавигдсан байна. Яагаад улыг нь цементелсэн юм бэ? Хиймэл зүлэгний доод ул хөрсөөрөө байж ус шингээх ёстой. Анхаараарай, анхаараарай шинээр зүлэг тавих ажилд анхаар�##�аа хандуулахыг иргэд хөдөлмөрчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлч сурв�##�жлагчид, төсвийн хян�##�тын �##�батуудад Монгол улсын нэрийн өмнөөс гэх үү дээ?

Зочин
Зочин
5 сар 15, 2025 06:40

Д арга нараа ард түмэн чинь гуйж байна. Цэнгэлдэхийг зүгээр л байг�##�ийнхаар нь байлгаад өгөөч. Идэх гээд байгаа мөнгөө шууд өөрснөө ав. Бидэнд цэнгэлдэхэд ч хэрэггүй.

Зочин
Зочин
5 сар 15, 2025 07:51

ИРГЭД 2000 ТӨГРӨГНИЙ ТАЛХАА ХҮЧИРЭХГҮЙ БАЙХАД ЮУН 20 САЯЫН ЦҮНХ ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ МАШИН БЭЛГЭНД ӨГЧ БАЙХ ЮМ ЭНЭ ХУЛГАЙ ЧИНЬ ЦАЙЧИХСАН ЮМ БАЙНА ОДОО МАН НАМ ОГЦОРОХ ХЭРЭГТЭЙ МАШИНЫ ТАТВАРАА БУУЛГАМААР ЭД НАР ИНГЭЖ ТАТВАР НЭМЭЭД БИЁ БИЁДЭЭ БЭЛЭНЭЭ БАРИАД БАЙЖ БАЙДАГ НӨХДҮҮД ШИВ ДЭЭ

Зочин
Зочин
5 сар 15, 2025 10:21

Энэ муу Нямбаатар новш үнэн тэнэг новш юм бишүү цементлээд ийм хачин юм хийхээр хүн бэртэхгүй яахы байг�##�ын ногоон үзлэгээр нь байлгаачээ

Зочин
Зочин
5 сар 15, 2025 12:28

Цементэлсэн нь хүн �##�ах гэмт ял шүү

Зочин
Зочин
5 сар 17, 2025 10:09

Enkjargalan g###g durdee Orson bandi,hujaagiin erliiz shorond oroh estoi.

Ганбаа
Ганбаа
5 сар 18, 2025 08:15

Гаргасан зард�##� нэмж гаргах зард�##� орлого тайлан гаргах ёстой ил тод тайлагнах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button