Гадаад мэдээДЭЛХИЙ

Ираны ерөнхийлөгч Трампын дээрэлхэлтэд бөхийхгүй гэжээ

Иранцы Ерөнхийлөгч Масуд Пезешкян лхагва гарагт /2025.05.14/ мэдэгдэл хийхдээ улс нь ямар ч дээрэлхэгчид бөхийхгүй хэмээсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Персийн булангийн орнуудаар аялах үедээ Ираныг терроризмыг дэмжихээ болих хэрэгтэй гэсний дараа Пезешкян ингэж мэдэгджээ.

Трамп Саудын Арабын Эр-Риядад болсон чуулганы үеэр Трамп Ирантай тохиролцоонд хүрэхийг хүсэж байгаа ч тус улс “Терроризмыг ивээн тэтгэхээ зогсоож, цус урсгасан төлөөний дайнаа дуусган, цөмийн зэвсэг хөгжүүлэхээр оролдож буйгаа бүрмөсөн болон баталгаатай зогсоох ёстой” гэсэн юм. Тэрбээр мөн мягмар гарагт /2025.05.13/ Трамп “Ирантай хэлэлцээ хийхийг хүсэж байгаа. Гэхдээ Ираны удирдлага энхийн зорилгоор сунгасан гараас татгалзвал байж болох дээд хэмжээний дарамт шахалт үзүүлэхээс өөр аргагүй болно” хэмээсэн байна.

Тэгвэл үүний хариуд Пезешкян “Тэр энд ирээд, уриа лоозон барьж, биднийг айлгаж чадна гэж бодож байна. Бидний хувьд зовлон зүдгүүрийг туулах нь орондоо хэвтээд үхэхээс хамаагүй дээр сонголт. Чи биднийг айлгах гэж ирсэн үү? Бид ямар ч дээрэлхэгчид бөхийхгүй” гэжээ.

Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 15, 2025 13:00

goe nuur luu ni haraad ingej helh

Зочин
Зочин
5 сар 15, 2025 15:25

Хошного Трамп

Холбоотой мэдээ

Back to top button