"Хүрээ" амаржих газар эмч нараа нэг удаагийн хувцас, хэрэглэлээр хагас сар хангаагүйгээ хүлээн зөвшөөрөв

“Хүрээ” амаржих газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Алтантуяагийн удирдах үйл ажиллагаатай холбоотойгоор тус эмнэлгийн 120 гаруй эмч, ажилчдын хүсэлтээр үйлдвэрчний эвлэлийн дарга С.Ариунгэрэл энэ оны тавдугаар сарын 15-ний өдөр мэдээлэл хийжээ.
Мэдээлэлд дурдсанаар, "Удирдлагын зүгээс ажилтнуудад ялгавартай ханддаг, төсөв хүрэлцэхгүй гэх үндэслэлээр нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэгслээр хангалт хийдэггүй, төрөлт буурсан шалтгаанаар ур чадварын нэмэгдлийг олгохгүй байгаа" зэрэг зөрчлүүд гаргасан байна.
Мөн удирдлагын зүгээс ажилчдад дарамт шахалт үзүүлдэг талаар мэдээлэлд дурдагдсан бөгөөд, С.Ариунгэрэл: “Үзлэг цөөхөн байна, үзлэгээ олшруул, байгууллагын санхүү сэхээнд орсон, нэг хүнийг 20 мянган төгрөг гэж хар” гэх агуулгатай шаардлага тавьсан гэж мэдэгдсэн байна. Холбогдох байгууллагууд дээрх асуудлыг хянан шалгаж, зохих арга хэмжээ авахыг эмнэлгийн ажилчид шаардаж байгаа юм.
Харин эмнэлгийн зүгээс нэг удаагийн хувцас хэрэглэлээр хангаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба өөр нэмэлт тайлбар хийгээгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.